EventsMongolian
Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс "Оюунлаг сургууль"-ийн ахлах ангийн сурагчдад зориулан "Гэмт хэрэг, зөрчлөөс урьд…
This story is published in Mongolian.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс "Оюунлаг сургууль"-ийн ахлах ангийн сурагчдад зориулан "Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх" сэдвийн хүрээнд зөвлөгөө мэдээлэл өглөө.
Энэхүү арга хэмжээг тус сургуулийн сэтгэлзүйч Б. Цэндсүрэнтэй хамтран зохион байгуулж, 10-р ангийн нийт 110 сурагч хамрагдан амжилттай болж өндөрлөлөө.
Хүүхэд, өсвөр үеийнхний эрх, аюулгүй байдлыг хамгаалах, тэдэнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт олгох зорилготой энэхүү уулзалт нь сурагчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хариуцлагатай иргэн болон төлөвшихөд чухал ач холбогдолтой юм.
Цаашид ч бид хүүхдүүдийн аюулгүй орчинд суралцах, хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн дэмжих болно.
