AchievementsMongolian
Баянзүрх дүүргийн Монгол хэл, үндэсний бичгийн төрөлжсөн олимпиад 2025 оны 2-р сарын 15, 16-ны өдрүүдэд амжилттай зохио…
This story is published in Mongolian.

Баянзүрх дүүргийн Монгол хэл, үндэсний бичгийн төрөлжсөн олимпиад 2025 оны 2-р сарын 15, 16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн олимпиадад Монгол хэлний төрөлд 900 гаруй сурагч, үндэсний бичгийн төрөлд 1600 сурагч, анги нийтийн үндэсний бичгийн төрөлд 1300 сурагч, нийт 3000 орчим сурагч өрсөлдөж аргөн хүрээг хамарснаараа онцлог байсан юм.
Оюунлаг сургуулийн багш, сурагчид маань энэ олимпиадад амжилттай оролцож, дараах амжилтуудыг үзүүллээ.
Монгол хэлний олимпиад
-6а анги– М. Мөнхсор– Тусгай байр, нийслэлд оролцох эрх
-7г анги– Э. Номинжингоо– Тусгай байр, нийслэлд оролцох эрх
Үндэсний бичгийн олимпиад
Багшийн төрөл:
Г.Түмэнбаяр–III байр, нийслэлд оролцох эрх
Анги нийтийн төрөл:
8б анги–III байр
9в анги– II байр
Ганцаарчилсан төрөл:
6г анги– Д. Энхжин–III байр, хүрэл медаль, нийслэлд оролцох эрх
9б анги– Б. Хулан– III байр, хүрэл медаль, нийслэлд оролцох эрх
-9б анги– М. Оюумишээл– Тусгай байр, нийслэлд оролцох эрх
10г анги–Б. Бямбажаргал– III байр, хүрэл медаль, нийслэлд оролцох эрх
-10а анги– С.Амирлан– Тусгай байр, нийслэлд оролцох эрх
Үндэсний бичгийн уншлагын олимпиад
-7б анги-Оюутдалай-Тусгай байр
Олимпиадад амжилттай оролцож, нийслэлийн шатны олимпиадад өрсөлдөх эрхээ авсан багш, сурагчдадаа халуун баяр хүргэж цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилт хүсье!


