EventsMongolian
Биеийн тамирын сургалт хүмүүжлийн тайлан.
This story is published in Mongolian.

Биеийн тамирын сургалт хүмүүжлийн тайлан.
2015-2016 оны хичээлийн жилийн дугуйланг тайланг дараах LINK-ээр орж үзнэ үү!
Сагсанбөмбөгийн дугуйланг Л.Пүрэвдорж
https://youtu.be/agZa0FwcJgk
Волейболын дугуйланг Э.Пүрэвбаяр
https://youtu.be/MvZffyidpNs
VI-XII ангиудад
I улиралд биеийн хөдөлгөөн ба спортлог шинжийг таниулж үсрэлт харайлт, гүйлт,шидэлтийн арга техник II улиралд сагсанбөмбөгийн хэрэглэгдэхүүн, дүрэм,шидэлт,дамжуулалт, залалт, хамгаалалт, 2 алхамт,хашилт,тактикийн хувилбар,хурдан довтолгоо,бүлэг хамгаалалт зэрэг техникид суралцуулах. III улиралд волейболын үүсэл хөгжил,хэрэглэгдэхүүн,дүрэм, дээрээс авалт дамжуулалт, дороос авалт дамжуулалт, довтолгооны техник, холболт, хамгаалалт, хаалт,дороос болон дээрээс давуулалт тактикийн хувилбаруудад суралцуулах. IV улиралд БЕХ-ийн дасгалууд бүлэг булчингуудыг сайжруулах хэрэгсэлтэй ба хэрэгсэлгүй дасгалуудад суралцуулах арга техникийг эзэмшүүлэх, багийн спортын эвсэг тоглолтонд сургах зорилготой.
Энэ хичээлийн жилд зохиогдсон арга хэмжээ.
1. Намрын улирлын спортын бага наадам нь 108-н багц медалийн төлөө I-II, III-V, VI-VII, IX-XII гэсэн ангиллаар кросс гүйлт, байрнаас уртад харайх, олс таталт, 100м, 50м гүйлт, буухиа гүйлт гэсэн төрлүүдээр Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн Хөлбөмбөгийн ногоон талбайд амжилттай зохион байгуулагдаж аваргаа шалгаруулсан.
2. Хөгжөөнт буухиа тэмцээн нь улирал тутамд бага ангийн сурагчдын дунд хичээл сургалтын явцад шинээр эзэмшсэн ур чадваруудаа сорин баг хамт олноороо нэгдэн авхаалж самбаа, хурд хүчээ сорин уралддаг багачуудын хүсэн хүлээдэг тэмцээн юм.
3. Ахлах дунд ангийн сурагчдад сагсанбөмбөгийн дүрэм, техник ур чадварт суралцуулж, авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор сагсанбөмбөгийн нөхөрсөг болон сургуулийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
4. Волейбол
Ахлах дунд ангийн сурагчдад волейболын спортын дүрэм, техник ур чадварт суралцуулж, авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгоор волейболын нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.
5. Эцэг эхчүүд багш нарын нөхөрсөг тэмцээн. Энэхүү тэмцээн нь эцэг эх, багш нарын хамтын үйл ажиллагааг дэмжих зорилгын доор зохион байгуулагдсан бөгөөд уг тэмцээн 2015 оны 10-р сарын 10, 11-ний өдрүүдэд өрнөсөн ба I-V ангиудын эцэг эх, багш нар VI-XII ангиудын эцэг эх, багш нарын дунд зохион байгуулагдсан юм.
Хүүхдийн хөгжүүлэх ажлийн хүрээнд сагсанбөмбөг, волейболын дугуйланг V-XI ангийн сурагчид хамрагддаг.Сагсанбөмбөгийн дугуйлан нийт 40 сурагчидтай 2 ээлжээр Л.Пүрэвдорж багш удирдан явуулдаг. Волейболын дугуйлан нийт 40 суралцигчидтай 3 ээлжээр Э.Пүрэвбаяр багш удирдан явуулдаг.
Дугуйлангйин сурагчдын гаргасан амжилтуудаас.
БЗД-ийн аварга шалгаруулах Сагсанбөмбөгийн тэмцээнд Л.Пүрэвдорж багштай эрэгтэй баг тамирчид шагналт IV р байр.Нийслэлийн хувийн хэвшлийн сургуулиудын Аварга шалгаруулах сагсанбөмбөгийн тэмцээнээс эрэгтэй баг Хошой мөнгөн медаль Эмэгтэй баг шагналт IV байр.










