EventsMongolian
“ЦАСНЫ БАЯР”-2019
This story is published in Mongolian.

“ЦАСНЫ БАЯР”-2019
“Оюунлаг” сургуулийн багш нарын “Цасны баяр”-2019 арга хэмжээ “SKY RESORT” цанын баазад 2019.01.18-ны өдөр маш сайхан болж өнгөрлөө. Цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, дурсамж дурдатгал, инээд хөөр, аз жаргалтайгаар тэмцээн уралдаандаа баг хамт олноороо нэгдэн нягтарч байв. Хөтөлбөрийн дагуу уулын оргил, цасны сумо, олс таталт, хөл бөмбөг, хөгжөөнт буухиа тэмцээнүүдэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин багийнхаа алга ташилт, инээд хөөр, уухайн хүч нэмэн өрсөлдлөө. Амттай сайхан халуун хоол цай идэж, хэзээ ч мартамгүй энэ л өдрийг цана чаргаар гулгаж өнгөрөөв.
Тэмцээний ялагч багуудад сургуулийн гүйцэтгэх захирал Б.Уянзориг шагналыг гардуулж өглөө.
Хөгжөөнт буухиа: Н.Уранбилэг ахлагчтай “Байгалийн ухааны тэнхим”
Хөл бөмбөг: I-II ангийн багш нар
Цасны сумо /Эрэгтэй/: Түүхийн багш И.Эрдэнэбаяр
Цасны сумо /Эмэгтэй/: МХУЗ-ын багш Х.Чимэдлхам
Уулын оргил /Эрэгтэй/: Түүхийн багш И.Эрдэнэбаяр
Уулын оргил /Эмэгтэй/: Биологийн багш Д.Мөнхжаргал
Олс таталт: Н.Уранбилэг ахлагчтай “Байгалийн ухааны тэнхим” шалгарлаа.
Нэг өдрийг эрүүл агаарт эрч хүчээр дүүрэн амрах боломжийг олгосон сургуулийн захиргаа болон зохион байгуулсан багш нартаа баярласнаа илэрхийлье.