All news
AnnouncementsMongolian
“Дээлтэй Монгол” өдөрлөг
This story is published in Mongolian.
“Дээлтэй Монгол” өдөрлөг
Эзэн Чингис хааны мэлмий гийсний 864 жилийн ой “Монгол бахархал”-ын өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй Монгол” өдөрлөг 2026 оны 11 дүгээр сарын 11-нд болох гэж байна.
Өдөрлөгийн зорилго нь эх түүх, өв соёлоо хүндлэн дээдэлж, бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршино.
Оюунлаг сургуулийн багш, сурагч, ажилтан ажиллагсад та бүхнийг монгол түмний бахархал болсон дээл хувцсаа өмсөн, эх орныхоо түүхэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.