EventsMongolian
Дэлхийн багш нарын 22 дахь өдөр, Монголын багш нарын 50 дахь баярыг “Оюунлаг” бүрэн дунд сургуулийн хамт олон, ажилтан…
This story is published in Mongolian.

Дэлхийн багш нарын 22 дахь өдөр, Монголын багш нарын 50 дахь баярыг “Оюунлаг” бүрэн дунд сургуулийн хамт олон, ажилтан ажиллагсад, энхрий бяцхан шавь нарынхаа хамт “Багш шавийн барилдлагын баяр” болгон, ёслол төгөлдөр тэмдэглэж өнгөрүүллээ.
Баярын томоохон арга хэмжээний нэг нь сургуулийн захиргаанаас багш ажиллагсдадаа хүндэтгэл үзүүлэн,баярын зоог барилаа. Уг арга хэмжээ “Шангри Ла” зочид буудалд өдрийн зоог барих ажиллагаагаар эхэлж, “Кудамм” хоолны сүлжээ ресторанд үргэлжилж, баяр хөөр, дуу хуур, инээд баясал сүлэлдсэн, халгиж цалгиж, дэвэрч хөөрсөн цэнгүүн боллоо.
Цэнгүүний дундуур шагналын хур бууж, ажил үйлсээрээ хамт олноо хошуучилсан олон багш нар энгэрээ мялааж, алдар цолны эзэд боллоо. Үүнд:
• багш Б.Ариунзул, Э.Осоржамаа нар Монгол улсын засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр
• багш Л.Пүрэвдорж, П.Отгонжаргал нар БСШУСЯ-ы “Жуух бичиг” -ээр
• багш Г.Ганжаргал, Б. Сандүй нар Нийслэлийн иргэдийн хурлын “ Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагналаар
• багш Romos Монголын багш нарын холбооны “Тэргүүний багш” алтан медалиар
• багш Л.Пүрэвдорж “БСШУСЯ”-ы сайдын шагнал “Волейболын спортын мастер” цол тэмдгээр тус тус шагнагдлаа.
Хийсэн бүтээснээ төр засаг, дээд байгууллагаараа үнэлүүлнэ гэдэг хэн хүнд тохиолдоод байдаггүй эрхэм сайхан үйл төдийгүй, цаашид хийж бүтээх урам зориг, эрч хүч, итгэл сэтгэлийг бэлэглэсэн онцгой явдал мөн.
http://oyunlag.edu.mn//medeedetail.php?newsid=16100001&id=100