EventsMongolian
ДУНДГОВЬ НУТГИЙНХАА БОЛОВСРОЛЫН САЛБАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
This story is published in Mongolian.

ДУНДГОВЬ НУТГИЙНХАА БОЛОВСРОЛЫН САЛБАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Дундговь аймгийн санаачилга, аймаг орон нутгийн удирдлагын хүсэлтийн дагуу Боловсролын салбарын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх чиглэлд Дундговь аймаг болон Ерөнхий боловсролын Оюунлаг сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтран ажиллах хүсэлтийг санаачлан ажил хэрэг болгож буй аймгийн маань Засаг дарга Ц.Мөнхбат,ИХ-ын дарга С. Од-Эрдэнэ,БСГ-ын дарга Ц.Уранбямба, орон нутгийн сургуулийн бүх захирлууддаа сэтгэлийн гүнээс талархаж буйгаа илэрхийлье.
1.Сэтгэл зүйд тулгуурласан олон улсын "Positive action" "Second step" хөтөлбөрийн талаарх ойлголт мэдлэгийг олгох урт богино хугацааны сургалтуудыг хамтран зохион байгуулж "ДУНДГОВИЙН НАЙРСАГ БАГАЧУУД" хөтөлбөрийг хэрэгжүүлэх
2.Дундговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын 12-р анги төгсөгчдийн Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дундаж онооны үзүүлэлт,гүйцэтгэлийн хувийг улсын хэмжээнд тэргүүлэх зэрэгт хүргэхэд чиглэсэн "ДУНДГОВИЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ" хөтөлбөрт хамтран оролцох.
3.Мэдээллийн технологийн ололт амжилтыг боловсролын салбар сургууль орчинд хэрхэн нэвтрүүлэх,багшлах боловсон хүчний чадамжийг дээшлүүлэх боломжийн талаар туршлага судлах үзүүлэх ажлуудыг зохион байгуулах гэсэн чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Дундговь нутгийн сургууль боловсролын сургалтын чанар хүртээмж өндөр байж хүүхэд багачуудын маань төлөвшил хандлага ирээдүйн цаг үеийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн ахиц дэвшил өөрчлөлт бүхнийг ДУНДГОВИЙН БОЛОВСРОЛД гэгээ татуулан урин залцгаая.










