EventsMongolian
”ЭРДМИЙН БАЯР-2025”
This story is published in Mongolian.

”ЭРДМИЙН БАЯР-2025”
Ачит багшийнхаа үгээр луужин хийж
Алдрай үрс маань сурахын их далайд хөл тавьснаа
А-Я-г уншиж, бичиж
Аав ээждээ сурсан мэдсэнээ харуулах “ЭРДМИЙН БАЯР” маань 2025 оны 12 сарын 11-12-ны өдрүүдэд инээд хөөр, урам зоригоор дүүрэн болж өндөрлөлөө.
Сурагч хэмээх нэрээр овоглон, сурахын сайхныг хүртэж яваа шавь нар маань энэ өдөр аав ээж, эмээ өвөө, эрхэм багш, үеийн найзууддаа өөрсдийн уншиж, бичиж, бодож, зурж, дуулж, хөгжимдөж сурснаа үзүүлж, баяр баясал, бахархал талархал дүүрэн өдрийг өнгөрөөсөн юм.
Хэдхэн сарын дотор үеэр зөв дуудаж, утга төгөлдөр уншиж, зөв цэгцтэй, хичээнгүй сайхан бичин, тоо бодлогын нэмэх хасах хэмжигдэхүүний анхан шатны ухаанд амжилттай сурахад хөтөлсөн ачит багш нар болох
1А – Б.Ариунзул
1Б – С.Ариунтуяа
1В – Ц.Буянт
1Г – Э.Осоржамаа нартаа баяр хүргэе.
Биедээ баймгүй хичээл зүтгэлийг гаргаж богино хугацаанд уншиж бичих амаргүй давааг даван туулсан шавь нараараа, тэдэндээ сэтгэл зүтгэлээ зориулсан энгүй ачит багш нараараа бахархахгүй байхын аргагүй.
Аав ээж, эмээ өвөө, асран хамгаалагчдаасаа магтаал, урмын үгийг харамгүй сонсож эрдмийн их аяныхаа гарааг ийнхүү бид тэмдэглэлээ. Эрхэм багш нар, энхрий бяцхан сурагчдадаа цаашдын сурч судлах их үйлсэд амжилт хүсье. Эрхэм баян-эрдэм ном дэлгэрэх болтугай!










