AchievementsMongolian
Ерөнхий боловсролын дунд сургуулиудад үздэг хичээлүүдийн хөтөлбөрийн 25-34% орчмыг дуу хөгжим,зураг технологи,биеийн та…
This story is published in Mongolian.

Ерөнхий боловсролын дунд сургуулиудад үздэг хичээлүүдийн хөтөлбөрийн 25-34% орчмыг дуу хөгжим,зураг технологи,биеийн тамирын хичээлүүд эзэлдэг нь хүүхэд бүрийг өв тэгш боловсролтой болгон хүмүүжүүлэх тэдний гоо зүйн мэдрэмжийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр болдог билээ.Тийм ч учраас зөвхөн хичээл сургалт гэхээс гадна дүрслэх урлагийн авьяасыг дэмжих тэдний дүрслэх урлах орон зай,өнгө будгийн зохицол дизайн урлагийн мэдрэмжийг хөгжүүлэхэд голлон анхаарч урлахуйн дадалд сургах чиглэлээр зураг урлалын багш Сандуйгийн удирдсан “ОЮУНЛАГ БИЙР” дугуйлангийн сурагчид амжилт арвинтай байна.
Зөвхөн энэ хичээлийн жил эхэлсээр Нийслэл хот байгуулагдсаны 377 жилийн ойг угтсан “Миний мөрөөдлийн хот аз жаргалтай Улаанбаатар” гар зургийн уралдаан“ -д 70 гаруй сургуулийн 1-12-р ангийн 1856 уран бүтээлч сурагчид оролцсоноос Оюунлаг сургуулийн 2-р ангийн сурагч Маралмаа тусгай байр,сурагч Цэлмэг тусгай байр,4-р ангийн сурагч Бүжинлхам 3-р байр эзэлж өргөмжлөл медаль хүртлээ.