StudentsMongolian
“Х ТҮЦ” продакшны бүтээл “Солиот эх” уран сайхны киноны гол дүрд
This story is published in Mongolian.

“Х ТҮЦ” продакшны бүтээл “Солиот эх” уран сайхны киноны гол дүрд
“Оюунлаг” дунд сургуулийн 8в ангийн сурагч Гарамхандын Дөлгөөн-Эрдэнэ, 3б ангийн сурагч Гарамхандын Тэнүүн-Эрдэнэ нар чадварлаг тоглосон билээ. Тус кино нь дэлгэцийн бүтээл болсноосоо хойш Монголынхоо үзэгчдийг байлдан дагуулж байгаа төдийгүй улмаар Солонгост ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа толилуулаад иржээ.
Монголчуудын аж амьдрал, соёл уламжлал, удам судраа чухалчилдаг монгол ухаан, үрээ гэх эх хүний дундаршгүй хайрыг үзүүлсэн энэхүү киноны ерөнхий продюсерээр ажилласан “Х ТҮЦ” продакшны захирал ноён Н.Онон өнөөдөр манай сургуулийг зорин ирж, сургуулийн захиргаанд талархал илэрхийллээ. Уг талархалдаа “Х ТҮЦ “ продакшны бүтээл “Солиот эх” уран сайхны кинонд “Оюунлаг” сургуулийн сурагч Гарамханд овогтой Дөлгөөн-Эрдэнэ, Тэнүүн-Эрдэнэ нар нь гол дүрд тоглосон бөгөөд тус сурагчдын тоглох нөхцөл, бололцоог хангаж, бидний ажилд туслалцаа үзүүлж, хамтран ажилласан та бүхэнд гүн талархал илэрхийлье” гэжээ.
Авьяаслаг сурагчдынхаа цаашдын хичээл сурлаганд өндөр амжилт хүсэхийн ялдамд авьяас билэг нь тодоос тод гялалзаж явах болтугай хэмээн хүсэн ерөөе.