AnnouncementsMongolian
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ ХОЙШИЛЛОО.
This story is published in Mongolian.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ ХОЙШИЛЛОО.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ромын Пап буюу Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад 2023.08.31-2023.09.04-ий хугацаанд айлчлал хийж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн 18-р хороонд байршилтай газрыг /Оюунлаг сургуулийн 2-р байрны ойр орчмыг/ 2023.09.01-ии ѳглѳѳ тодорхойгүй хугацаанд ойр орчмын хөдөлгөөнийг хязгаарлах тухай замын удирдлагын газраас бидэнд шуурхай мэдээ ирлээ. Тиймээс 2023-2024 оны Хичээлийн шинэ жилийн нээлт хойшилж, 2023.09.01-ий өдөр хичээл орохгүй болж байгаад Суралцагч, асран хамгаалагч та бүхнээс хүлцэл өчье.
-Нээлтийн үйл ажиллагаа 2023.09.04-ий Даваа гарагт 09:00 цагт хичээлийн II байрны спорт талбайд болох тул I-XII ангийн суралцагчид, асран хамгаалагч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Нээлтийн дараа 1-р улирлын хуваарийн дагуу хичээл орно.
Сургуулийн автобус 2023.09.04-с явж эхлэнэ. Зэвхѳн 2023.09.04-ий ѳдѳр хичээлийн шинэ жилийн нээлт 9:00 цагт эхлэхтэй холбогдуулан сурагчдыг хуваарьт цагаас 1 цагийн хойно гэрээс авна. Ѳдѳр хичээл тарсны дараа хуваарийн дагуу 15.30-д сургуулиас хѳдлѳнѳ.
ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН АЛБА