EventsMongolian
"Хөгжөөнт буухиа-2015" тэмцээн
This story is published in Mongolian.

"Хөгжөөнт буухиа-2015" тэмцээн
"Оюунлаг" бүрэн дунд сургуулийн бага ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог "Хөгжөөнт буухиа" уралдаант тэмцээн 2015.03.23-2015.03.24 өдрүүдэд 1-2 анги ба 3-5р анги гэсэн хоёр ангилалаар амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
Энэхүү уламжлалт тэмцээн жилээс жилд оролцож буй сурагч багачуудын өрсөлдөх чадвар, чанар чансаа дээшилж, хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг болж байгаа нь багуудын хувцаслалт, уриа, өрсөлдөөн, цаг ашиглалт, багийн зохион байгуулалт зэргээс харагдаж байлаа.
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчиддаа спортын өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе
3-5р анги
I байр Мөнх-Эрдэнэ багштай 5в анги
II байр Жижидмаа багштай 4б анги
III байр Ариун-Эрдэнэ багштай 3б анги
1-2р анги
I байр Ариунзул багштай 1в анги
II байр Батцэцэг багштай 2а анги тус тус шалгарлаа.










