AchievementsMongolian
“Хүүхдийн ертөнц” гар зургийн 56 дахь удаагийн улсын уралдаан жил ирэх бүр хамрах хүрээгээ тэлж, зохион байгуулалтын өн…
This story is published in Mongolian.

“Хүүхдийн ертөнц” гар зургийн 56 дахь удаагийн улсын уралдаан жил ирэх бүр хамрах хүрээгээ тэлж, зохион байгуулалтын өндөр түвшинд явагдлаа. Сурагчдын зурах чадвар болон өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх зорилго дор зохион явуулсан сайхан уралдаан болов. Тус уралдаанд нийслэл болон орон нутгийн 800 авьяаслаг сурагчид оролцсоноос манай сургуулийн “Оюунлаг бийр” дугуйлангийн бяцхан зураач сурагчид өнгө будгийн зохицлыг гайхалтайгаар үзүүлж, бахдам сайхан амжилтыг гаргалаа. Оролцсон олимпиад, уралдаан, тэмцээндээ ямагт ганзага дүүрэн ирдэг та нараараа бид үргэлж бахархдаг шүү.
Дугуйлангийн багш Б.Сандуй болон бяцхан зураач сурагчдадаа халуун баяр хүргэе.
3в ангийн сурагч Содсэцэн “Хоньчин” бүтээлээр “Гутгаар байр”
5б ангийн Г.Мишээл “Солонгот бүжиг-Наурызын баяр” бүтэлээр “Тусгай байр”