EventsMongolian
ХҮҮХЭД ХӨГЖҮҮЛЭХ ДУГУЙЛАН СУРГАЛТЫН ТАЙЛАН
This story is published in Mongolian.

ХҮҮХЭД ХӨГЖҮҮЛЭХ ДУГУЙЛАН СУРГАЛТЫН ТАЙЛАН
2017-05 сар
Хүүхэд хөгжүүлэх ажлын хүрээнд энэ хичээлийн жилд 16 төрлийн дугуйлангийн сургалтуудыг амжилттай зохион байгуулж түүнд өдрийн тогтмол сургалтанд 489 сурагч, өөрийн сургуулийн вэб цахим орчноороо эчнээ сургалтанд бүх сурагчид хамрагдан суралцах боломжийг бүрдүүллээ. Хичээлийн жилийн туршид явагдсан дугуйлан сургалтын тайлангуудыг 5-р сарын 1-ээс 5-р сарын 15-ыг дуустал өдөрт 2-3 удаагийн давталттайгаар нийт сурагч эцэг эхчүүд,багш нартаа тоглож үзүүллээ.
Хичээллэсэн дугуйлангууд :
Илтгэх урлаг мэтгэлцээний дугуйлан
Бийрэн бичлэгийн дугуйлан
Уран уншилга драмын дугуйлан
Электроник мэдээлэлзүйн дугуйлан
Робоконы дугуйлан
STEAM сургалтын дугуйлан
Сагсанбөмбөгийн дугуйлан
Гар бөмбөгийн дугуйлан
Даралтат хөгжмийн дугуйлан
Морин хуурын дугуйлан / анхан ба дунд шат/
Ардын бүжгийн дугуйлан
Орчин үеийн бүжгийн дугуйлан
Шатрын дугуйлан /анхан ба дунд шат/
Англи хэл, математик сонгон, физик зэрэг хичээлүүдийн дугуйлан сургалтууд зохион байгуулагджээ.
Эдгээр дугуйлангийн сургалтуудаас хот улс, дүүргийнхээ хэмжээнд урлаг спорт, хичээл сургалтынхаа амжилт бүтээлээрээ бусдыг манлайлж аваргын алтан медаль -86 мөнгөн медаль 55, хүрэл медаль 96-ыг хүртсэн байна.
Сурагчдын бие бялдар, спортын ур чадварыг сайжруулах чиглэлээр дараах ажлуудыг зохион байгууллаа.Үүнд:
- Бага ангийн ангилал бүрд Хөгжөөнт буухиа тэмцээнийг улирал бүр,
- Дунд ахлах ангийн сурагчдын дунд гар бөмбөг,сагсан бөмбөгийн тэмцээнийг 3 удаа,
- Намрын улирлын спортын бага наадам,
- Ахлах ангийнхны дунд цасны баяр арга хэмжээг,
- Эцэг эх багш нарын гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн,
- Төгсөгчдийн уулзалт тэмцээн,
- Сургуулийнхаа дэргэд “Whizkids” сагсанбөмбөгийн клубыг байгуулж улсын аварга болон олон улсын тэмцээнүүдэд манай тамирчид амжилт арвинтай явна.
- Оюун спорт Шатрын нэг ба хоёрдугаар шигшээ багууд /тус бүр 24 сурагчтай/ улс хот дүүргийн чанартай тэмцээнүүдэд амжилт арвинтай оролцлоо.
Илтгэх урлаг мэтгэлцээний чиглэлээр 6-8-р ангийн нийт сурагчдын дунд Лектор төвтэй хамтран хичээлийн жилийн туршид тусгай хөтөлбөрийн сургалтыг явуулж дүүрэг нийслэлийн хэмжээний уралдаануудад сурагчид маань амжилт арвинтай оролцсон.
Автомат робокон-2017 улсын уралдаанаас “Whizkids-1” “Whizkids-3” багууд маань тус бүр 3-р байрыг эзэлсэн байна.
Уран зургийн дугуйлангийн сурагчид маань нийслэлийн хэмжээний олимпиадын тэргүүн байрын цомыг 2 удаа хүртсэн зэрэг олон сайхан амжилтуудыг үзүүлэээд байна.
Ингээд та бүхэн дугуйлан сургалтын зарим тоглолтыг үзэж сонирхоно уу.