Est. 1999 · Ulaanbaatar, Mongolia

NewsA new chapter: Oyunlag is now a Cambridge International School.Read the letter →
Oyunlag
Student portal
Settings
All news

AchievementsMongolian

ХЯТАД ХЭЛНИЙ ОЛИМПИАДАД БАГААРАА АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

This story is published in Mongolian.

ХЯТАД ХЭЛНИЙ ОЛИМПИАДАД БАГААРАА АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ХЯТАД ХЭЛНИЙ ОЛИМПИАДАД БАГААРАА АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Тус сургууль нь 6-12-р ангидаа хоёр дахь гадаад хэл болох хятад хэлийг хүүхэд бүр үзэж судлах хөтөлбөрийг 2014-2015 оны хичээлийн жилээс эхлүүлсэн билээ.

БНХАУ-ын Элчин сайдын яамны Соёлын яамны Соёлын хэлтэстэй хамтран сургалтын хөтөлбөрийг боловсруулан хятад хэлний сургалтыг хөтлөн явуулах мэргэжлийн багш нараар, хичээлийн хэрэглэгдэхүүн материал, ном сурах бичгээр хангах зэрэг цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэв.

Хятад хэлний багш Жэн Вон Ян, Мү Ин, Ма Шү Ляан багш нарын 6-8-р ангийн шавь нар Нийслэлийн хэмжээнд явагдсан "Хятад хэл - Сургалтын Чанар" олимпиадад амжилттай оролцож багаараа 3-р байрын цом өргөмжлөлийг хүртжээ.

Тус олимпиадад сурагчдаа зохион байгуулалт сайтай бэлтгэн оролцуулсан багш нартаа болон сурагчиддаа баяр хүргэе.

All news