EventsMongolian
Монгол Улсын Засгийн газраас "Үдийн цай" хөтөлбөрийг 2007 оноос эхлэн бага ангийн сурагчдын хэмжээнд хэрэгжүүлж байгаат…
This story is published in Mongolian.

Монгол Улсын Засгийн газраас "Үдийн цай" хөтөлбөрийг 2007 оноос эхлэн бага ангийн сурагчдын хэмжээнд хэрэгжүүлж байгаатай холбогдуулан тус сургуулийн 1-12-р ангийн сурагчдад зориулан "Үдийн хоол" хөтөлбөрийг эхлээд 8 жил өнгөрч байна.
Энэ нь зөвхөн цай ууж хоол идэх гэсэн утгаар бус энэ үед болж өнгөрдөг бусад үйл явцууд нь хүүхдүүдийн сэтгэл ханамж, зөв хандлагыг авч ирэхээс гадна тэдний эрүүл мэнд, өсөлт хөгжилт, зөв хооллолт, сурах идэвхийг дэмжих, эрүүл ахуйн зөв дадал зуршилд суралцаж байна.
Иймээс Оюунлаг сургуулийн захиргаанаас санаачлан хоол үйлдвэрлэл үйлчилгээ, хоолны илчлэг, шим тэжээлийн менежментийг Солонгос улсын эрүүл ахуйн НАССР тогтолцоонд тулгуурлан явуулж эхэллээ.
Хоолны цэс, бүтэц, найрлага, давтамж, хүүхдийн өдрийн хоолны шаардагдах илчлэгийн хэмжээ, хоолны мэргэжилтэнгүүдийн хүлээн зөвшөөрсөн баталгаат технологи карт, хүнсний хадгалалт хамгаалалт, тээвэрлэлтийн журмыг мөрдөхийн зэрэгцээ хоолны бэлтгэлийн өрөө, дотоод тохижилт, хоолны заал, хоолны техник тоног төхөөрөмж гэх мэтчилэн бүхий л зүйлийг бүрэн бүрдүүлж өглөө.
Эцэг эхчүүд та бүхэнд таны хүүхэд ямар орчинд, ямар илчлэгтэй хоол хүнсийг хэрэглэж буйг танилцуулж байна.










