AnnouncementsMongolian
НИЙТ СУРАГЧ, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД
This story is published in Mongolian.

НИЙТ СУРАГЧ, ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД
Улс орон даяар цас их орж, цаг агаар хүйтэрч, хүүхэд багачуудын дунд ханиад томуу, төрөл бүрийн халдварт өвчний дэгдэлт ихэссэнтэй холбогдуулан, дунд сургуулийн сурагчдын 2-р улирлын амралтыг сунгах тухай БСШУЯ-ы сайдын тушаал 2017- 01-17 нд гарлаа. Иймээс Оюунлаг сургуулийн сурагчдын амралт 1-р сарын 29 хүртэл үргэлжилж, 3-р улирлын хичээл 1-р сарын 30-нд эхлэхээр боллоо.
ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН ЗАХИРГАА
2017-01-18
Амралт сунгасантай холбогдуулан нийт сурагч, багш, эцэг эхчүүддээ хандан дараах зөвлөмжийг хүргэж байна.
1. Амралтын хугацаанд сургалтын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор багш нар цахим орчинд онлайн хичээл, даалгавар өгсөн тул эцэг эхчүүд хүүхдүүдээ хичээлээ үзэж, даалгавраа хийхэд нь анхаарч зөвлөн туслахыг багш нарын зүгээс хүсч байна. Үүнд:
Бага ангийн хичээлийн даалгавруудыг ангиудын Фэйсбүүк грүппүүдэд байршуулав.
Дунд ба ахлах ангиудын хичээлийн даалгавруудыг сургуулийн вэб хуудасны сурагчийн цахим орчноос орж үзнэ үү.
2. Хичээлдээ ирэхдээ заавал амны хаалт маск зүүж ирээрэй. Энэ нь өөрийгөө утаанаас хамгаалах хамгийн энгийн, найдвартай арга байх болно шүү.
3. Амарч байх хугацаанд эцэг эхчүүд хүүхдүүдээ цэвэр агаарт гаргах, амин дэмтэй хоол хүнс хэрэглүүлж , эрүүл чийрэг байлгахад анхаараарай.
4. Хүйтэн сэрүүний улиралд утаа ихтэй байгаа учраас шаардлагагүй бол ялангуяа орой, үдшийн цагаар гадуур бүү яваарай. Хэрвээ шаардлагатай тохиолдолд маск зүүж өөрийгөө хамгаалах хэрэгтэйг санаарай. Мөн биеийн тамирын багш нарын дасгал хөдөлгөөний талаарх зөвлөмж хичээлийг вэб хуудаснаас заавал үзэж дасгал хөдөлгөөн хийгээрэй.
Бага ангийн сурагчдын дагаж хийх хөгжимт дасгал. Дуугаа дуулаад дагаад бүжиглээрэй.
https://www.youtube.com/watch?v=5hn61z3FlMQ
Дунд ангийн сурагчдын дагаж хийх хөгжимт хөдөлгөөн.
https://www.youtube.com/watch?v=388Q44ReOWE
Ахлах ангийн сурагчдын дагаж хийх дасгал.
https://youtu.be/fCXHBk4-moA?t=16