AnnouncementsMongolian
Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгэмдээ хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх,…
This story is published in Mongolian.

Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгэмдээ хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх, нийгмийн олон талт асуудлыг судалж, танин мэдэх, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх, чөлөөтэй, нээлттэй өөрийг илэрхийлэх, хамтын ажиллагаа харилцааны чадварыг хөгжүүлэх, үнэт зүйлтэй хувь хүн төлөвшүүлэх зорилготойгоор ЕБС-иудын 11-12-р ангийн сурагчдыг хамруулан “УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН-2016” тэмцээнийг даарх байгууллагууд хамтран үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД:
• Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
• Отгонтэнгэр Их Сургууль
• Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим
• ОХУ-н Монгол дахь Шинжлэх ухаан соёлын төв
• “Эмнести интернейшнл Монгол” олон улсын байгууллага
• “Мөнхийн үсэг” групп
• Нийслэлийн боловсролын газар
• Аймгуудын Боловсрол, соёлын газар
• Дүүргүүдийн Боловсролын хэлтэсүүд
Энэхүү тэмцээн Оюунлаг сургуулийн сурагчид маань “Баянзүрх дүүргийн аварга”-аар шалгарлан улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох боломжоо нээлээ.
12а ангийн сурагч Ж. Хулан,
12б ангийн сурагч Ч. Бэхбат,
11а ангийн сурагч Т. Халиун нартаа баяр хүргэж дараа дараагийн шатны тэмцээнүүдэд улам их амжилт гаргахыг хүсье.