AchievementsMongolian
Өвөрмонголын “Үндэсний их сургууль”-ийн хүндэт профессор, Хэл Шинжлэлийн Ухааны доктор, Р.Чойном судлаач Солонгод Лосол…
This story is published in Mongolian.

Өвөрмонголын “Үндэсний их сургууль”-ийн хүндэт профессор, Хэл Шинжлэлийн Ухааны доктор, Р.Чойном судлаач Солонгод Лосолын Хасбаатар нь “ЭЭЖИЙН САЙН ХҮҮ” нэрэмжит тэтгэлгийг “Оюунлаг” сургуулийн эрдэм мэдлэг, хүмүүжил төлөвшлөөрөө бусдыгаа манлайлж, үлгэрлэн суралцаж буй 2в ангийн сурагч Хатанбаатар овогтой Хүдэрбаатар, шатрын спортоор тив дэлхий, олон улсын чанартай уралдаан, тэмцээнд бахдам сайхан амжилтыг үзүүлсэн 9б ангийн сурагч Нанжид овогтой Цогзолмаа, улс болон олон улсын чанартай бүжгийн тэмцээнд гаргасан их амжилтыг үнэлэн 12а ангийн сурагч Төгсмандах овогтой Амгаланбаяр нарыг тус тус шалгаруулан диплом, алтан медаль, цом, мөнгөн тэтгэлгийг тус бүр олголоо. Сургалтын мөнгөн тэтгэлгийг хүртсэн сурагчдадаа баяр хүргэхийн зэрэгцээ Монгол хүүхдийн сурах их үйлс, амжилт бүтээлийг дэмжин тэтгэлэг олгож байгаа Хэл Шинжлэлийн Ухааны доктор Солонгод Лосолын Хасбаатар багшдаа болон гэр бүлд нь баярласан талархсанаа илэрхийлье. Цаашдын эрдэм шинжилгээний их бүтээл туурвилд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Эрдэм ухаан дэлгэрэх болтугай.