AchievementsMongolian
ОЛИМПИАДЫН АМЖИЛТУУДААРАА ТҮҮЧЭЭЛСЭЭР...
This story is published in Mongolian.

ОЛИМПИАДЫН АМЖИЛТУУДААРАА ТҮҮЧЭЭЛСЭЭР...
2018.02.11-13-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах математик, физик, түүх, нийгмийн ухаан, монгол хэлний хичээлүүдийн уламжлалт олимпиадууд болж өндөрлөлөө. Уг олимпиадад “Оюунлаг” сургуулиа төлөөлөн оролцсон багш, сурагчид гялалзсан амжилт гаргалаа. Хоёр долоо хоногийн дараа газар зүй, хими, биологи, мэдээлэл зүй, зураг технологийн хичээлүүдийн олимпиадууд явагдахаар болжээ.
Сурагчдаа үнэхээрийн амжилттай сайн бэлтгэж оролцуулсан физикийн багш Б.Ариунбаатар, сонгоны багш С.Мөнх-Эрдэнэ, математикийн багш С.Эрхэс, Б.Цэнгэл, Анар, Монгол хэлний багш Д.Батцэцэг, Октябрь, түүх нийгмийн багш Даваахүү, Эрдэнэбаяр нартаа талархал илэрхийлье.
Физикийн олимпиадад:
7а ангийн сурагчМянганмэдмэд - алтан медаль
7в ангийн сурагч Базаррагчаа - мөнгөн медаль
7а ангийн сурагч Тэргэл - хүрэл медаль
7в ангийн сурагч Энх-Очир - хүрэл медаль
8в ангийн сурагч Бат-Эрдэнэ - мөнгөн медаль
8в ангийн сурагч Тэргэл - мөнгөн медаль
Багш Ариунбаатар - мөнгөн медаль
Математикийн олимпиадад:
12б ангийн сурагч Ц.Золбоо - алтан медаль, уран бодолтын цом
5а ангийн сурагч Л.Өлзийбаяр - мөнгөн медаль
6а ангийн сурагч Чингүн - мөнгөн медаль
9а ангийн сурагч Темирлан Рей - нийслэлд оролцох эрх
Монгол хэлний олимпиадад:
6-р ангийн сурагч Ц.Цацрал - мөнгөн медаль
7-р ангийн сурагч Г.Энхцолмон - хүрэл медаль
Нийгмийн олимпиадад:
12-р ангийн сурагч Т.Халиун - шагналт байр, нийслэлд оролцох эрх
12-р ангийн сурагч Э.Бат-Очир - шагналт байр, нийслэлд оролцох эрх
Түүхийн олимпиадад
Б.Тэмүүжин шагналт байр - нийслэлд оролцох эрх
Сурах сургах хөдөлмөртөө амжилт гаргасан оюунлаг багш сурагчдадаа баяр хүргэн, хот улсын олимпиадад амжилттай оролцохын ерөөл өргөе.
Номын цагаан буян дэлгэрч, улам арвижтугай.