StudentsMongolian
Олон улсын хиймэл оюун ухааны олимпиадад /IOAI 2025/ оролцох Монгол улсын баг Хятад улсыг зорилоо.
This story is published in Mongolian.

Олон улсын хиймэл оюун ухааны олимпиадад /IOAI 2025/ оролцох Монгол улсын баг Хятад улсыг зорилоо.
Хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус олимпиад нь Хятад улсын Бээжин хотноо 2025 оны 8 сарын 2-9-ий өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Монгол улсаа төлөөлж оролцохоор Оюунлаг сургуулийн 12В ангийн сурагч С.Хангэрэл тэмцээнээ зорилоо.
Тус тэмцээний анхдугаар олимпиад 2024 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд Оюунлаг сургуулийн 2024 оны төгсөгч Н.Батсүх ганцаарчилсан төрөлд алтан медаль, багийн төрөлд мөнгөн медаль хүртэж улс, эх орныхоо нэрийг өндөрт өргөж байсан билээ.
Оюунлаг сурагчдаа улсынхаа амжилтыг үргэлжлүүлэхийг ерөөж, Монголын баг тамирчдадаа өндөр амжилтыг хүсье!