AnnouncementsMongolian
Онцгой нөхцөл байдлын үед “Оюунлаг” сургуулийн хичээл сургалт 2020 оны 11 сарын 11-ээс эхлэн live-аар явагдаж байна. Мо…
This story is published in Mongolian.

Онцгой нөхцөл байдлын үед “Оюунлаг” сургуулийн хичээл сургалт 2020 оны 11 сарын 11-ээс эхлэн live-аар явагдаж байна. Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020.12.01-ний 06:00 цаг хүртэл сунгасан билээ. Энэ 7 хоногоос анги дүүргэлт хүүхдийн тооноос хамаарч I-VII анги бүрийг 2 группээр, VIII-IX ангиудыг үндсэн ангиар, X-XII ангиудыг заавал судлах, сонголтын тусгай хуваариар хичээллэж эхэлнэ. Манай сургууль нь улсын сургуулийн сургалтын хөтөлбөрөөс нэмэлт агуулгатай байдаг учраас анги тус бүрийн LIVE хичээлийг дараах хуваарийн дагуу явуулах гэж байна. Иймээс ажлын өдрүүдэд хичээл сургалт өглөө бүр 10 цагт эхэлж, 4-5 хичээл орж, гэрийн даалгавар өгөгдөж, өдөр бүр даалгаврын гүйцэтгэл тооцогдох, ойлгоогүй хичээлээ дахин давтан үзэх боломжийг бүрдүүлэх үүднээс сургуулийн дотоод сервирт хадгалагдаж байгаа болно. Энэхүү хичээлүүд сургалтын хөтөлбөрт тусгагдсан агуулгын хүрээнд ойлгомжтой, товч тодорхой хэлбэрээр заагдаж байгаагаар онцлог юм. Даалгавар болон хичээлтэй холбоотой асууж тодруулах зүйлийг ангийн багштай холбогдож лавлана уу.
