AnnouncementsMongolian
“ONE PIECE” ЭРЭЛД – МАТЕМАТИКИЙН ТЭМЦЭЭН
This story is published in Mongolian.

“ONE PIECE” ЭРЭЛД – МАТЕМАТИКИЙН ТЭМЦЭЭН
Оюунлаг сургуулийн Математикийн тэнхимээс сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, хурдтай цэгцтэй сэтгэх, багаар ажиллах чадварыг дэмжих зорилгоор
“ONE PIECE” эрэлд тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Тэмцээн:
Хэзээ: 2026 оны 4-р сарын 22-ны өдөр
Хаана: Оюунлаг сургуулийн 1-р байрны Урлаг зааланд
Тэмцээний зорилго
Математикт сонирхолтой хандлага төлөвшүүлэх
Сурагчдын логик сэтгэлгээг хөгжүүлэх
Багаар болон бие даан ажиллах чадварыг нэмэгдүүлэх
Хурдтай, цэгцтэй, зөв сэтгэх чадварыг дэмжих
Хамрах хүрээ: Оюунлаг сургуулийн
4–11-р ангийн сурагчид
Сонирхолтой бодлого, сорил, багийн уралдаан бүхий энэхүү тэмцээн таны авхаалж самбаа, мэдлэг чадварыг сорих болно.
“ONE PIECE”-ийг хэн олох вэ?
Математикийн адал явдалд нэгдээрэй!