EventsMongolian
OYUNLAG INTERNATIONAL SCHOOL – COSTUME DAY 2026
This story is published in Mongolian.
Бид бүхний хүсэн хүлээдэг, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Costume Day” өдөрлөг маань 2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Энэ өдөр I–XII ангийн сурагчид маань өөрсдийн дуртай баатрын дүрд хувилан, бүтээлч санаа, өвөрмөц хэв маягаа илэрхийлсэн юм.
Мөн 1–3 дугаар ангийн сурагчдын дунд Карьер хөгжлийн төвөөс “4 өртөөт” танин мэдэхүйн үйл ажиллагааг зохион байгуулан, “Ангиараа бүжье” хөөрхөн мангасын бүжгээр эхэлсэн тус үйл ажиллагааны үеэр сурагчид дараах дөрвөн өртөөгөөр аяллаа.
1-р өртөө: “Зургийн ялгаа олох” – харааны ур чадварыг хөгжүүлэх.
2-р өртөө: “Зүй тогтол олох” – логик сэтгэлгээ, сэтгэн бодох чадварыг дэмжих.
3-р өртөө: Ой тогтоолт, анхаарал төвлөрлийг сорих – зургийг 15 секунд ажиглан тогтоож, асуултад “Тийм”, “Үгүй” гэсэн стикер өргөн хариулах.
4-р өртөө: “Дутуу дүрсийг гүйцээж будах”, “Эерэг үгсийн хулуу” – бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх.
Үүнээс гадна сурагчид “Баярлалаа”, “Уучлаарай” сэдвээр захидал бичиж, өөрсдийн мэдрэмжийг илэрхийлсэн бол 3 дугаар ангийн сурагчид ажил мэргэжлийн үнэ цэнийг тунгаан бодож, “Мини үлгэр” зохиох бүтээлч даалгаврыг гүйцэтгэлээ.
Дөрвөн өртөөний даалгаврыг амжилттай гүйцэтгэж, 3 од цуглуулсан сурагчдад Карьер хөгжлийн төвөөс бэлтгэсэн гарын бэлэг гардуулж, Costume Day-д оролцсон бяцхан сурагчдадаа чихэр, стикер бэлэглэлээ. Мөн сурагчид маань анги хамт олноороо кино үзэж, хөгжилтэй, дурсамж дүүрэн нэг өдрийг өнгөрүүллээ.
Ийнхүү өдөрлөг маань инээд хөөр, баяр баяслаар дүүрэн дурсамж хөглөсөн онцгой өдөр болж өнгөрлөө.
Арга хэмжээнд идэвхтэй оролцсон нийт багш, сурагчдадаа талархал илэрхийлье.
HAPPY COSTUME DAY!