EventsMongolian
Оюунлаг бүрэн дунд сургууль ACES олон улсын байгууллагатай 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн сурагч солилцооны хөтөл…
This story is published in Mongolian.

Оюунлаг бүрэн дунд сургууль ACES олон улсын байгууллагатай 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн сурагч солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр 2018-01-21-ний өдөр Вашингтон мужийн Bellevue хотын ACES олон улсын байгууллагын төв оффист албан ёсны гэрээг амжилттай байгууллаа. Тус хөтөлбөрийн хүрээнд Оюунлаг сургуулийн 9-12-р ангийн сурагчид нэг жилийн хугацаагаар Америкийн нэгдсэн улсын ахлах сургуулиудад шилжин суралцах боломжтой боллоо.
Тус байгууллага Америкийн засгийн газрын сурагч солилцооны албан ёсны эрхтэй бөгөөд “ACES” (American Cultural Exchange Service) нь 1995 онд Arkansas мужийн Little Rock хотод анх үүсгэн байгуулагдсан. Төрийн ба ашгийн бус байгуллага, төв оффис нь Washington мужийн Bellevue хотод байдаг. 40 гаруй улстай хамтарч ажилладаг ба Америкийн 30 гаран Ахлах Сургууль, 6 Коллеж болон Их Сургуулиудтай хамтран ажиллаж 2500-аад сурагчдыг хамруулжээ.
Энэхүү хөтөлбөрийг нийт эцэг эхчүүд, ахлах ангийн сурагчдадаа танилцуулах өдөрлөгийг 2 сарын 13-ны өдөр Оюунлаг сургуулийн дэргэдэх Карьер хөгжлийн төвөөс амжилттай зохион байгууллаа.
2018-2019 оны хичээлийн жилд сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд суралцахаар явах нийт сурагчдадаа амжилт хүсье.