AnnouncementsMongolian
ОЮУНЛАГ БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ
This story is published in Mongolian.

ОЮУНЛАГ БҮРЭН ДУНД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ
http://oyunlag.edu.mn/medeedetail.php?id=100&newsid=16080003
2016-2017 оны хичээлийн жилд шинээр элсэн суралцах сурагчдыг 2016 оны 8 сарын 23-25-ны өдрүүдэд бүртгэж анги дүүргэлтийг хяналтын тоондоо багтаан шалгалтын босго оноог 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй тохиолдолд элсүүлэн авна.
1-р анги математик, эх хэлний сорилоор авна. Шалгалтыг авахдаа бэлтгэл ангийн төгсөлтийн төвшингөөр шалгана.
2-12-р ангид математик, монгол хэл ба англи хэлний шалгалтууд авагдана.
Шалгалтанд бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ , шалгалтын хураамж 20000 төгрөгтэй ирнэ.
Шалгалт доорх цагийн хуваарийн дагуу явагдана.
Үүнд:
• 1-3 -р ангийн шалгалт 2016.08.25-ны 10:00 цагт
• 4-5 -р ангийн шалгалт 2016.08.25-ны 12:00 цагт
• 6-8 -р ангийн шалгалт 2016.08.25-ны 14:00 цагт
• 10-12 -р ангийн шалгалт 2016.08.25-ны 16:00 тус тус эхэлнэ.