AchievementsMongolian
Оюунлаг шатарчдын амжилтын буухиа үргэлжилсээр
This story is published in Mongolian.

Оюунлаг шатарчдын амжилтын буухиа үргэлжилсээр
БЗД-ийн ерөнхий боловсолын өсвөр насныхны дунд зохиогдсон шатрын спортын мастер Баярмаагийн нэрэмжит аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 4 дүгээр сарын 01-нд ерөнхий боловсролын Баянзүрх цогцолбор сургууль дээр зохион байгуулагдан явагдаж дүнгээ гаргалаа. Энэхүү тэмцээнд нийт 21 сургуулийн 252 шатарчид оюун ухаан хурд хүчээ шавхан оролцсон бөгөөд 5 насны ангилалтай ба ангилал тус бүр эрэгтэй эмэгтэй төрөлтэй томоохон тэмцээн болж өнгөрлөө. Тэмцээнд “Оюунлаг” бүрэн дунд сургуулийн шатарчид амжилттай оролцож 4 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль авсан ба багийн дүнгээр Мөнгөн медаль өргөмжлөлөөр шагнагдлаа.
Тэмцээнд оролцож гаргасан болон оролцсон нийт сурагчиддаа шатрын спортын болон сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.