EventsMongolian
Оюунлаг сургуулийн 25 дахь жилийн элсэлт 2024-2025 оны хичээлийн жилд элсэн суралцах отгон шавь нарын маань БЭЛТГЭЛ ан…
This story is published in Mongolian.

Оюунлаг сургуулийн 25 дахь жилийн элсэлт 2024-2025 оны хичээлийн жилд элсэн суралцах отгон шавь нарын маань БЭЛТГЭЛ ангийн сургалт 5 долоо хоногийн хугацаанд хичээллэж өндөрлөлөө.
Энэ хугацаанд бяцхан сурагчид маань арифметик, цагаан толгой, оюуны чадамж, зураг урлал, биеийн тамир, дуу хөгжим гэсэн 6 хичээлийг ОЮУНЛАГ СУРГУУЛЬ-ийн бэлтгэл ангийн хөтөлбөрийн дагуу судалж амжилттай дүүргээд эцэг эх, асран хамгаалагчдадаа сурсан мэдсэнээ тайлагнаж, 1-р ангид суралцах эрхийн БАТЛАМЖ - аа гардан авлаа.
Бэлтгэл ангийн сургалтыг хөтлөн явуулсан БАГА АНГИЙН ТЭНХИМ-ийн 20 багшийн бүрэлдэхүүнтэй багт баярлалаа.
Бидний сургалтыг дэмжин, хамтран ажилласан нийт асран хамгаалагчдадаа баярлалаа.
Батламжаа гардан авсан нийт сурагчдадаа баярлалаа. Та бүхэндээ сурлагын өндөр амжилтыг хүсье.










