AnnouncementsMongolian
ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЗАРЛАГДЛАА
This story is published in Mongolian.

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЗАРЛАГДЛАА
2020-2021 оны хичээлийн жилд Оюунлаг сургуулийн зарим анги бүлгүүдэд цөөн тооны шилжилт хөдөлгөөн хийгдсэн тул дараах ангиудад нэмэлт элсэлт явуулна. Үүнд
Элсэлт авах ангиуд : 4-12р анги
Элсэхийг хүссэн сурагчид 2020 оны 8-р сарын 20ны дотор доорх цахим хаягаар бүртгүүлж , 8-р сарын 21ний 10:00 цагаас Оюунлаг сургууль дээр ирж математик, монгол хэл , англи хэлний хичээлээр түвшин тогтоох шалгалтыг өгнө. Шалтгалтын хураамж 20000 төгрөг. Шалгалтын дүн мэдээг 8-р сарын 24нд сургуулийн фэйсбүүк цахим хуудсаар мэдээлнэ.
Шалгалтанд тэнцэж тус сургуульд суралцах шийдвэрээ гаргасан сурагчид 8-р сарын 27ны өдрийн 14:00 -с 16: 00 цагийн хооронд сургалтын төлбөрийн 50 хувийг /ХХБ-453132197 тоот данс Оюунлаг дунд сургууль/ төлсөн баримтыг авч ирж сургуулийн захиргаатай хамтын гэрээгээ байгуулна.
Жич: Шалгалт өгөхөөр ирэхдээ амны хаалт зүүж ирэхийг зөвлөж байна.
Цахим бүртгэлд бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdfVVLHBPEk4irAVBwb69VXP8_6TgDAV9tbRmnxkiU9SdqFZg/viewform?usp=sf_link
Холбогдох дугаар: 88113096, 88113097, 75755050