EventsMongolian
ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН ТАЕКВОНДОГИЙН БҮСНИЙ ЗЭРЭГ АХИУЛАХ ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
This story is published in Mongolian.

ОЮУНЛАГ СУРГУУЛИЙН ТАЕКВОНДОГИЙН БҮСНИЙ ЗЭРЭГ АХИУЛАХ ШАЛГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Оюунлаг сургуулийн таеквондогийн дугуйлангийн сурагчдын бүсний зэрэг ахиулах ээлжит шалгалт амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Энэ удаагийн шалгалтад 2–6-р ангийн нийт 98 сурагч идэвхтэй оролцож, өөрсдийн ур чадвар, тэсвэр хатуужил, сахилга бат, хичээл зүтгэлээ харуулан бүсний зэрэг ахиж таеквондогийн ертөнцөд нэгэн том алхам урагшиллаа. Сурагчид маань техник, пүмсэ, ур чадвар, бие бялдрын бэлтгэл гээд сурсан мэдлэг, дадлагаа бүрэн дайчилж, сэтгэл зүрхээ зориулан хичээн оролцсон юм.
Шалгалтыг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан:
• Оюунлаг сургуулийн удирдлага, хамт олон
• Монголын Таеквондогийн Холбоо-ны шүүгчид
• Нүүдэлчин клуб-ын тамирчид
та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Хүүхэд бүрийн хичээл зүтгэл, эцэг эхийн дэмжлэг, багш дасгалжуулагчийн хөдөлмөрийн үр дүнд энэхүү шалгалт амжилттай болж өндөрлөлөө. Та бүхэндээ баяр хүргэж, цаашдын бэлтгэл сургуулилтад нь өндөр амжилт хүсье!










