EventsMongolian
ОЮУНЛАГИЙН ШИНЭ ЖИЛИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ
This story is published in Mongolian.

ОЮУНЛАГИЙН ШИНЭ ЖИЛИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ
Айсуй цагийн алтан хором
Анхны хуудсаа дэлгэн мишээж
Өвлийн өвгөн цасан охидтой
Үлгэрийн шинэ жил айлчилан ирлээ
Өнөөдөр “Оюунлаг” сургуулийн хүүхэд багачууд Шинэ жилийн Сүлд модны наадмаа дуу хуураа уянгалуулсан, цоглог хөгжмийн аяндаа тансаг сайхан бүжгээ бүжиглэж инээд хөөрөөр цалгисан, нэгэн сайхан баяраа тэмдэглэн өнгөрүүлж байна.
Зүүдэндээ сарнай дэлгэртэл инээ
Зүрхэндээ нар мандтал инээ
Сэтгэлдээ ухаан тэлтэл инээ
Сайхан инээд бүхнээрэй
Ертөнцийг гийгүүлж байгаарай
Сүлд модны наадам авъяслаг сурагчдын уран хөдөлгөөнт бүжиг наадам, уянгат сайхан дуу хуураар эхэлж, сургуулийн ерөнхий захирал Д.Батсайхан улиран одож буй 2016 оны ажил үйлс, амжилт бүтээлийнхээ талаар танилцуулан нийт сурагчид багш cypган хүмүүжүүлэгчид, ажилчдадаа айлчлан ирж буй шинэ оны цогтой халуун мэндийг хүргэж сурлага, урлаг, спортоороо бусдыгаа манлайлан, үлгэр дууриалал үзүүлэн суралцсан тэргүүний сурагчдадаа шагнал гардуулав. Мөн ирж буй 2017 ондоо хүүхэд бүхнийг амжилттай суралцахыг хүсэн ерөөлөө Энхрий бяцхан шавь нартаа ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлье. 2016 ондоо сурлага урлаг, спортоороо бусдыгаа манлайлан суралцсан сурагчдадаа сургуулийн захирал Д.Батсайхан баяр хүргэж шагнал гардууллаа. Энэ шагнал бол хүүхэд бүрийн сурах хүсэл тэмүүлэл, урам зоригийг бадраасан үнэ цэнэтэй шагнал байлаа. Нийт сурагчдадаа шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
2016 сургуулийн Шилдэг сурагчаар:
1а анги Г.Энгүүн
1а анги Ө.Намбардулам
1б анги Б.Энхжин
1б анги Н.Эрхэмболд
1в анги Б.Хишигт
1в анги Б.Энхрий
1в анги Н.Тэргэл
1г анги Б.Ижилцэцэг
1г анги Т.Цовооболд
2а анги Э.Гүнбилэг
2а анги Г.Өнөрбайн
2б анги Х.Ирмүүн
2б анги Г.Гүнжид
2в анги Ц.Цэлмэг
2в анги У.Цэлмэг
2г анги Г.Наранзун
2г анги Т.Тэмүүлэн
3а анги Ч.Содмагнай
3а анги А.Энгүүн
3б анги Б.Дөлгөөн
3б анги Т.Эгшиглэн
3в анги Ш.Цэлмэг
3в анги Г.Эрхэм
4а анги Л.Өлзийбаяр
4а анги А.Өнө-Эрдэнэ
4а анги Г.Эгшиглэн
4б анги С.Анунгоо
4б анги Г.Содбилэг
4в анги Б.Эмүүжин
4в анги А.Туяа
5а анги Б.Төгөлдөр
5а ани Т.Мөнхжин
5б анги Ц.Энгүүн
5б анги Ц.Өнөбат
5в анги Б.Төгөлдөр
5в анги Б.Бат-Уяхан
6а анги Г.Төгөлдөр
6а анги Л.Эрдэмбаяр
6б анги Ч.Чинхүсэл
6б анги Н.Эрдэм
6в анги М.Номин
6в анги Г.Энхцолмон
7а анги Б.Мөнгөнсор
7а анги Ч.Зоригт
7б анги Н.Цогзолмаа
7б анги С.Мишээл
7в анги Б.Урангүнж
7в анги Б.Анхболд
8а анги Э.Ариунхишиг
8а анги С.Темирлан Рей
8б анги И.Хэрим
8б анги Г.Тэргэл
8б анги Э.Санчир
8в анги С.Хулан
8в анги Ш.Шижир-Од
8в анги Б.Энхчимэг
Сургалтын төвшин тогтоох шалгалтын үндсэн шалгуураар хамт олноо тэргүүлсэн сурагчдад Өвлийн өвгөн аавын бэлгийг гардуулав. Үүнд:
2в анги Г.Чойдэлгэр
2б анги Б.Цолмон
3в анги М.Сувд
3б анги Аз.Энгүүн
4а анги О.Ному-Лун
4в анги М.Бат-Оргил
5а анги А.Биндэркяа
5б анги Ц.Энгүүн
6а анги Ариунхүслэн
6в анги Энх-Очир
7б анги Тэргэл
7в анги Ганди
8в анги Ананда-Ану
8б анги Хэрим
Сурагчдын өөрөө удирдах байгууллагын Тэргүүний анги хамт олон шалгаруулах уралдааны тэргүүн байрыг Эрдэнэцог багштай Батцэцэг багштай анги хамт олон тэргүүлж оны шагналыг гардан авлаа.
Цалгилан долгилож он солигдож
Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж
Оюу эрдэнийн өнгөөр орчлонг чимж
Одот тэнгэрийн зурваст 2017 он түглээ
Цалин цагаан цастай
Цагаан сахалт Монгол өвөө
Алс холын Африк тив,Америк тивүүдийн
Цагаан сахалт Санта өвөө нартай
Цайлган цасан охидтой нь
Өвлийн шинэ жилдээ урин залж байна.
Хуучин он:
Нар сарны чандаас энэ л дэлхий рүү яарсан
Найз шинэ он минь сайн явж ирэв үү?
Шинэ он: Сайн явж ирлээ
Сааршгүй бүтээлээр дүүрэн хуучин он минь Сайн сууж байв уу?
Хуучин он:
Нэгэн жилийн өмнө шинэ он байсансан
Нэхэн дурсахад өнөөдөр туйлын сайхан байна
Үйл явдлаар дүүрэн өдөр, хоногууд улирч
Үнэний түүхийн хорвоогоос үзүүлэх цаг минь ирлээ
Идэржаахан шинэ он минь намайг дурсаж яваарай
Ихийн ихийг бүтээж намтар түүхээ мөнхлөөрэй
Шинэ он:
Арайхан ороогүй ардын сургууль емнө минь байна
Амжиж дуусгаагүй уран зураг өмнө минь байна
Танилцаагүй яваа дотны найз өмнө минь байна
Таагдаагүй нээгдээгүй нууц бүхэн өмнө нь минь байна
Ерөөлийн тань хариуд ерөөл өргөе, хуучин он минь
Гэгээн гэрлээр гэр чинь гийж
Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж
Ариун хүсэл тань амьдрал болж
Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе.
Хүүхдүүд та бүхэн минь сурсан мэдсэнээр баялаг сэтгэл дүүрэн итгэлтэй яваарай нүд дүүрэн инээмсэглэлтэй зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай
Та бүхэнд шинэ оны мэнд хүргэе
Сайхан баярлаарай.