AnnouncementsMongolian
Сайн байцгаана уу? эцэг эхчүүд ээ.
This story is published in Mongolian.

Сайн байцгаана уу? эцэг эхчүүд ээ.
2020-2021 оны хичээлийн жилд ОЮУНЛАГ сургуулийн сурагчдын автобус явахгүйтэй холбогдуулан “САЙН ХӨРШ” аяныг зарлаж байна. Уг аяны хүрээнд тун удахгүй бэлэн болох ОЮУНЛАГ сургуулийн эцэг эхэд зориулсан аппликейшнээр нэг хотхон болон хороололд амьдардаг 4-5 ээж аав хоорондоо холбогдон, хүүхдүүдээ ээлж дараалан сургуульд нь хүргэж өгөх боломжтой болно. Ингэснээр эцэг эхчүүд ажлын цагаа хэмнэхээс гадна бие биеэ гэсэн итгэл сэтгэлийн гүүр босох учиртай. “САЙН ХӨРШ” аянд нэгдэхийг хүссэн эцэг эхчүүд гэрийн хаягийн дэлгэрэнгүй судалгаанд хамрагдана уу! Хэрэв сурагчийн амьдардаг хотхон судалгаанд байхгүй бол коммент хэсэгт бичиж үлдээнэ үү!
Баярлалаа
Хаяг оруулах холбоос: https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSejHLbOTlgAHG3fAm-gGpwuQTowcz0B9JuuS2QzxTAQgNbAjg/viewform?usp=sf_link