EventsMongolian
“Science day”&“Master mind” тэмцээнүүд амжилттай болж өндөрлөлөө.
This story is published in Mongolian.

“Science day”&“Master mind” тэмцээнүүд амжилттай болж өндөрлөлөө.
Сурагчдын шинжлэх ухааны мэдлэгийг дээшлүүлэх, туршилтад тулгуурласан бодит үр дүнг гаргаж, учир шалтгааныг ойлгон онолын үндэстэй тайлбарлаж, цэгцтэй зөв сэтгэж, багаар хамтран ажиллах чадварт суралцах зорилго дор зохион явуулсан “Science day”&“Master mind” тэмцээн 6-12-р ангийн сурагчдын дунд 2022.03.18-ы өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээн физик, хими, биологи, газар зүй, мэдээллийн технологи гэсэн 5 хичээлд ангийн бүх сурагч бүр тэнцүү хуваагдан хичээл бүрийн 3 дасгал ажил, 1 туршилт, туршилтын үр дүнг тайлбарлаж бичих гэсэн даалгавруудыг гүйцэтгэж өрсөлдөв. Даалгавар бүрт сурагчдын авхаалж самбаа, үүрэг хуваарилалт, бие биенээ дэмжих, багаар хамтран ажиллах чадвар маш сайн байсан бөгөөд ангилал бүрийн тэргүүн байрын өрсөлдөөн 5 оноо дотор шийдэгдэж байсан нь сурагчдын мэдлэг чадвар ижил төвшинд байсныг харуулж байлаа.
Ингээд 2021-2022 оны хичээлийн жилийн “Шилдэг шинжлэх ухаанч” ангиудыг танилцуулж байна.
6-р ангийн ангилалд Г.Гүндэгмаа багштай 6в анги “Тэргүүн байр”
7-р ангийн ангилалд Э.Бямбазаяа багштай 7а анги “Тэргүүн байр”
8-р ангийн ангилалд Г.Дамбарагчаа багштай 8в анги “Тэргүүн байр”
9-10-р ангийн ангилалд:
Ж.Цагаанчулуун багштай 10б анги “Тэргүүн байр”
Х.Чимэдлхам багштай 9а анги “Дэд байр”
Н.Уранбилэг багштай 9б анги “Гутгаар байр”
11-12-р ангийн ангилалд:
Б.Содном багштай 11в анги “Тэргүүн байр”
Б.Уугантуяа багштай 12б анги “Дэд байр”
Н.Алтанчимэг багштай 11а анги “Гутгаар байр”тус тус эзэллээ.
Тэмцээнийг өндөр түвшинд зохион явуулсан байгалийн ухааны тэнхимийн багш нартаа, СӨУЗ-ийн багш, сурагчдадаа, анги хамт олноо идэвхтэй, бүтээлчээр оролцуулсан багш нартаа халуун баяр хүргэе.










