EventsMongolian
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдолт олон улсын стандартын зөвшөөрөгдсөн төвшингөөс хэт өндөр байгаа нь…
This story is published in Mongolian.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдолт олон улсын стандартын зөвшөөрөгдсөн төвшингөөс хэт өндөр байгаа нь ирээдүйд хүүхдүүдийн маань эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх улмаар амьсгалын замын болон зүрх судасны, төв мэдрэлийн системд, хүүхдийн дархлаа өсөлт хөгжилтийн өвчлөл ихсэх аюултай байгааг мэргэжлийн байгууллагууд үргэлжийн анхааруулга сануулгыг өгсөөр байна. Иймээс сурагчдынхаа аюулгүй байдал эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус сургууль нь өнөөдрөөс эхлэн анги танхим бүрд БНХАУ-ын “MI” брэндийн агаар цэвэршүүлэгч 40 орчим төхөөрөмжүүдийг шинээр суурилууллаа.
Тус үйлдвэрлэгч компаний өгч буй техникийн үзүүлэлт зөвлөмжөөр бол 112-138куб.м агаарыг цэвэршүүлэх хүчин чадалтай бөгөөд 3-4 сарын хугацаанд агаар шүүгчийг солих ба тухайн тасалгааны агаарын чийгшил, хуурайшилт, агаарын бохирдолтын зэрэглэл пилтерийн солих санамж зэргийг багшийн гар утсан дээр суурилуулсан програмаар хянах боломжтой юм байна. Тасалгааны дотоод орчинд РМ2.5 тоосны бохирдол 93.7мкг/м3 байхад уг төхөөрөмжийг ажиллуулснаар 18мкг/м3 болж хэмжигдсэн нь чанарын стандартын хэмжээнээс 14мкг/м3-аар бага үзүүлэлтийг үзүүлдэг юм байна.