EventsMongolian
Сурагчдын 2-р улирлын урт хугацааны амралтаараа хорт утааны голомтоос хол эрүүл агаарт “Оюунлаг” сургуулийн 6-12-р анг…
This story is published in Mongolian.

Сурагчдын 2-р улирлын урт хугацааны амралтаараа хорт утааны голомтоос хол эрүүл агаарт “Оюунлаг” сургуулийн 6-12-р ангийн сурагч багш нарын хамтаар ОУ-ын “Найрамдал” цогцолборт 2018 оны 1-р сарын 18- 21-ны өдрүүдэд амраад ирлээ.
Энэ өдрүүдэд сурагчдын дунд зохион байгуулсан бүхий л үйл ажиллагаа “Найрамдал” төвийн санал болгосон хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдав. Хөтөлбөр нь зуслантайгаа танилцахаас эхлээд, бүлгүүдэд хуваагдан, туг өргөх үйл ажиллагаа, тойрон бүжиг, тоглоомын тойрог, АСК, спорт өдөрлөг, өртөөчилсөн аялал, сонголтын цагаар үргэлжилж, баяр баясал,инээд хөөрөөр цалгиж өнгөрлөө. Тухайлбал:
• АСК –аар “Цахим гадуурхал цаашаа” сэдэвт мэндчилгээ, гэрийн даалгавар, асуулт хариултын тэмцээн, одод таах сонирхолтой даалгавруудыг амжилттай гүйцэтгэн өрсөлдөж, “Оюунлаг” сургуулийн 12б ангийн сурагч У.Энхтөр ахлагчтай “Хүмүүн Бороо” 5-р баг түрүүлж, цомын эзэн боллоо.
• Спорт өдөрлөгийн цагаар шатар, сагсан бөмбөг,олс таталтын тоглолтууд болж, ахлах ангийн сурагчид хоорондоо нөхөрсөг тоглолтуудыг хийв.
• Сонголтын цагаар сурагчид өөрсдийнхөө сонголтоор шатар, гар бөмбөг, дээс, цагариг,уран барилга, кино, make –up шивээс,бүжиг,караоке, музей, ширээний теннис, танин мэдэхүйн өртөөнүүдээр аялан, цагийг хөгжилтэй,үр дүнтэй өнгөрүүлж, их зүйлийг сурч мэдлээ.
Олон улсын “Найрамдал” цогцолбор нь сурагчдын тав тухтай, цэвэр тохилог, аюулгүй орчинг бүрдүүлсний зэрэгцээ амттай, эрүүл, чанартай хоолоор үйлчилж, найрсаг зочломтгой харилцааг эрхэмлэдэгт бүгд талархаж, сэтгэл дүүрэн амарцгаалаа. Сурагч насны олон сайхан гэгээн дурсамжийг нэмсэн, мартагдахааргүй 3 хоног өнгөрлөө.
Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан “Оюунлаг” сургуулийн захиргаандаа маш их баярлалаа.