EventsMongolian
Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, сагсан бөмбөгийн спортыг сурталчлан таниулах, тоглолтын техник ур чадвар…
This story is published in Mongolian.

Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, сагсан бөмбөгийн спортыг сурталчлан таниулах, тоглолтын техник ур чадварыг сайжруулах, сургуулийн шигшээ багийг бүрдүүлэх зорилго дор сагсан бөмбөгийн “Нөхөрсөг тэмцээн” 2018.10.31-ний өдөр VI-VIII ангиуд, 2018.11.01-ний өдөр IX-XII ангиудын эрэгтэй, эмэгтэй 2 төрөлд амжилттай болж өндөрлөлөө.
Сагсан бѳмбѳгийн спорт нь тухайн хүнээс хурд хүч, авхаалж самбааг шаардахаас гадна баг хамт олны нэгдэл хамгаас чухал байдгаараа онцлог билээ. Нийт 30 багийн 250 гаруй сурагчид өрсөлдсөнөөс баг хамт олноо нэгэн зорилго дор эвлэлдэн нэгдэж, тоглолтын техник ур чадвар, бѳмбѳг эзэмшилт, хурд хүчээрээ бусдаас шилдэг байж амжилт гаргасан баг хамт олноо танилцуулж байна.
Ахлах ангийн эрэгтэй ангилалд:
I байр - 12а анги
II байр - 9в анги
III байр - 10б анги
Ахлах ангийн эмэгтэй ангилалд:
I байр - 12а анги
II байр - 10а анги
III байр - 9б анги
Дунд ангийн эрэгтэй ангилалд:
I байр - 8б анги
II байр - 7б анги
III байр - 6в анги
Дунд ангийн эмэгтэй ангилалд:
I байр - 8б анги
II байр - 7б анги
III байр - 6б анги
Сурагчдынхаа цаашдын спортын амжилтад өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.