EventsMongolian
Сурагчдын II улирлын урт хугацааны амралтаар хорт утааны голомтоос хол, эрүүл агаарт “Оюунлаг” сургуулийн V-XII ангийн…
This story is published in Mongolian.

Сурагчдын II улирлын урт хугацааны амралтаар хорт утааны голомтоос хол, эрүүл агаарт “Оюунлаг” сургуулийн V-XII ангийн 300 гаруй сурагч, 11 багш нарын хамтаар Олон Улсын “Найрамдал цогцолбор”-т I улирлын VI ээлжинд 2019.01.27-2019.01.30-ны өдрүүдэд амраад ирлээ. Энэ өдрүүдэд сурагчдын дунд зохион байгуулсан бүхий л үйл ажиллагаа “Найрамдал” цогцолборын тусгайлан бэлтгэсэн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдав.
Хүүхэд бүрийн идэвх оролцоог дэмжсэн хөтөлбөрт:
Зуслантай танилцаж, бүлэгт хувааглах
“Туг мандуулах ёслолын үйл ажиллагаа” нээлтийн үйл ажиллагаа
“Миний нэрийн хуудас” багшийн нэрэмжит бүлгийн ажил
Найзуудтайгаа хамт тойрон бүжгийн баяр
“Өвлийн инээмсэглэл” гадаа тоглоомын өртөө
Авьяас хөтөлбөр
“Хөгжилтэй мөч” бүлэг дундын уулзалт
Танин мэдэхүйн АСК тэмцээн
“Миний сонголт-Миний ажиллагаа”
“Таны санал хамгаас үнэтэй” санал асуулга
“Найрамдалд баярлалаа” хөтөлбөрт диско гэх мэт бүтээлч ажлууд байлаа.
Тухайлбал:
• АСК тэмцээн ньсурагчдын мэдлэг ур чадварыг сорих, “Цахим хэрэглээ, түүний үнэ цэн, зохистой хэрэглээ”-ний талаар суралцах, танин мэдэх хүслийг нэмэгдүүлэх, авьяас оролцоог хөгжүүлэх зорилго дор “Бид авьяастай” мэндчилгээ, “60 секунд” хөгжөөнт тэмцээн, “Гэрийн даалгавар”, “Аяыг таа”, “Үгийн баялаг”, “Мэдлэгээ сорьцгооё” гэсэн сонирхолтой даалгавруудыг амжилттай гүйцэтгэн өрсөлдлөө.
• “Өвлийн инээмсэглэл” гадаа тоглоомын цагаар бүлгээрээ ХО, шүүртэй бөмбөг, чаргаар гулгах, эвийн гагнаас, олс таталтын нөхөрсөг тэмцээнүүдэд өртөөчлөн оролцож, нэгэн сайхан дурсамжийг бүтээлээ.
• Сонголтын цагаар сурагчид өөрсдийнхөө сонголтоор шатар, гар бөмбөг, дээс, цагираг, уран барилга, кино, make –up шивээс, бүжиг, караоке, музей, ширээний теннис, танин мэдэхүйн өртөөнүүдээр аялан, цагийг хөгжилтэй, үр дүнтэй өнгөрүүлж, их зүйлийг сурч мэдлээ.
Олон улсын “Найрамдал” цогцолбор нь сурагчдын тав тухтай, цэвэр тохилог, аюулгүй орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ амттай, эрүүл, чанартай хоолоор үйлчилж, найрсаг зочломтгой харилцааг эрхэмлэдэгт бүгд талархаж, сэтгэл дүүрэн амарцгаалаа. Сурагч насны олон сайхан гэгээн дурсамжийг нэмсэн, мартагдахааргүй 3 хоног өнгөрлөө.
Энэ үйл ажиллагааг зохион байгуулсан “Оюунлаг” сургуулийн захиргаа, эцэг эх та бүхэндээ маш их баярлалаа.