EventsMongolian
Сургуулийг хөгжүүлэх ойрын стратеги төлөвлөгөөнийхөө дагуу 2016-2017 оны хичээлийн жилд биеийн тамирын хичээл сургалтыг…
This story is published in Mongolian.

Сургуулийг хөгжүүлэх ойрын стратеги төлөвлөгөөнийхөө дагуу 2016-2017 оны хичээлийн жилд биеийн тамирын хичээл сургалтыг аятай тохитой орчинд явуулах зорилгоор хоёр дахь биеийн тамирын заалыг шинээр барьж ашиглалтад хүлээлгэн өглөө.
Уг нээлтийн ажиллагааг Оюунлаг сургуулийн захирал Д. Батсайхан нээж
Хүүхдүүд та бүхэн эрдэм номыг хичээнгүйлэн суралцахаас гадна эрүүл аюулгүй тохилог орчинд өөрсдийн бие бялдраа хөгжүүлж эрүүл чийрэг өсөн торних ёстой. Иймээс сургуулийн захиргаа энэ бүхний төлөө хоёр дахь биеийн тамирын заалыг 380 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж хүүхдүүд та бүхэнд хүлээлгэн өгч байна.
Спортын олон сайхан арга хэмжээг цэвэр цэмцгэр аюулгүй, зориулалтын орчиндоо зохион байгуулж хүүхэд бүрийг чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх, авъяас сонирхлыг нь дэмжиж байхаар явуулж байгаарай. Хүүхдүүд та бүхэн биеийн тамирын зааландаа тавтай морил.
Та бүхэнд амжилт хүсье.
Уг заал нь 29x15 м хэмжээтэй мэргэжлийн сагсан бөмбөгийн шалтай, 250 хүний үзэгчдийн суудал, багш нарын өрөө, эрэгтэй эмэгтэй хувцас солих өрөөтэй, агаар сэлгэлтийн техник, заалны зориулалтын гэрэлтүүлгээр бүрэн тоноглогдсон байна. Хүүхдүүдийг тоглох явцад аюулгүй байдлыг бүрэн хангаж буланг зориулалтын зөөлөвч резинээр хамгаалалт хийжээ.
Сургуулийн хоёр заал ашиглалтад орсонтой холбогдуулан дунд ахлах ангийн сурагчдын дунд сагсан бөмбөгийн сургуулийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Уг тэмцээнд дунд ахлах ангийн эрэгтэй эмэгтэй нийт 30 баг тамирчид хүч сорьсноос:
Дунд ангийн ангилалд:
Эрэгтэй I байр Сугаррагчаа ахлагчтай 8в анги
II байр Тэмүүжин ахлагчтай 8а анги
III байр Өнөболд ахлагчтай 7в анги
Эмэгтэй I байр Хулан ахлагчтай 8в анги
II байр Цогцолмаа ахлагчтай 7б анги
III байр Номин-Эрдэнэ ахлагчтай 7в анги
Ахлах ангийн ангилалд:
Эрэгтэй I байр Баасандаш ахлагчтай 12а анги
II байр Билгүүдэй ахлагч 11б анги
III байр Билгүүн ахлагчтай 12б анги
Эмэгтэй I байр Г.Энхжин ахлагчтай 11а анги
II байр Анх-Учрал ахлагчтай 12а анги
III байр Гантуяа ахлагчтай 11б анги
тус тус эзэлж дунд ангийн шилдэг тоглогчоор 8в ангийн Хулан, Сугаррагчаа нар, ахлах ангийн шилдэг тоглогчоор 11а ангийн Г.Энхжин, 12а ангийн Даваадалай нар шалгарлаа.