EventsMongolian
ТӨГСӨГЧИД МААНЬ МӨНГӨН ХОНХНЫ БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ
This story is published in Mongolian.

ТӨГСӨГЧИД МААНЬ МӨНГӨН ХОНХНЫ БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ
2017-2018 оны хичээлийн жилд ОЮУНЛАГ бүрэн дунд сургуулийн маань эрдэм номын өглөгийн 8 дахь үеийн төгсөгчид болж байгаа оюунлаг сурагчид та бүхэндээ Мөнгөн хонхны баярын мэндийг хүргэе.
Түмний хүүхдийн төлөө эрдэм боловсрол олгох үйлсэд авьяас чадвар, ур ухаан бүхий л зүйлээ харамгүй зориулж яваа багш сурган хүмүүжүүлэгчиддээ мөн, өөрсдийн үр хүүхдийн төлөө цаг үргэлж санаа тавин зүтгэж явдаг энд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүд та бүхэндээ ч сурагч насны дурсамжит сайхан мөч болох Мөнгөн хонхны баярын халуун мэндчилгээг хамтатган хүргэе.
Оюунлаг сургуулийг цалгиасан цагаан инээд
Ангийн андуудын дурсамж цогцлоосон сүүлчийн хичээл
Итгэл сэтгэлийг шингээсэн тэвэр дүүрэн цэцэгс
Ачит багш нарын сургамжийн үгэн хэлхээс
Дасаж ижилдсэн найзуудын баяр гунигийн санаашрал
Жингэнэн дуугарах сүүлчийн хонхон дуун цангинаан
2017-2018 оны хичээлийн жилийн төгсөлтийн "Мөнгөн хонхны баяр" үйл ажиллагаа 2018-05-24-ний өдөр аз жаргал, инээд, баяр хөөр, бахдам амжилтаар дүүрэн болж өнгөрлөө.