Est. 1999 · Ulaanbaatar, Mongolia

NewsA new chapter: Oyunlag is now a Cambridge International School.Read the letter →
Oyunlag
Student portal
Settings
All news

AnnouncementsMongolian

“УРЛАГИЙН НААДАМ”-2025 “

This story is published in Mongolian.

“УРЛАГИЙН НААДАМ”-2025 “

“УРЛАГИЙН НААДАМ”-2025 “
Технологийн дэвшил бидний амьдралд” сэдэвт урлагийн наадам сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, гоо зүй, ёс суртахууны ойлголтыг урлагаар дамжуулан хүргэх, анги хамт олонд эерэг хандлагыг төлөвшүүлж, багийн үйл ажиллагааг дэмжин, бүтээлч сэтгэлгээ идэвхжүүлэх зорилго дор II-III анги, IV-VI анги, VII-IX анги, X-XII ангийн сурагчдын дунд найрал дуу, анги нийтийн бүжиг, уран уншлага, хөгжмийн үзүүлбэр, хамтлаг бүжиг, чөлөөт сэтгэлгээний үзүүлбэр гэсэн 6 төрлөөр зохион байгуулагдах гэж байна. “Урлагийн наадам”-2025 маань БЗД-ийн Соёлын ордон (Жанжин клуб)-д 2025.02.01-2025.02.02-ны хооронд болно. Хөндлөнгийн шүүгч үнэлж шалгаруулах бөгөөд ангилал тус бүрийн 6 төрөлд 1-3 байр шалгаруулж, өргөмжлөл, цомоор шагнаж урамшуулахын сацуу ангийн нэгдсэн оноогоор ангилал тус бүрт “Шилдэг анги” шалгаруулах юм. Та бүхэндээ амжилт хүсье.

All news