AchievementsMongolian
Жил бүр уламжлал болгон явагддаг “Шинэ Зуун Билэг” бүрэн дунд сургуулийн нэрэмжит VII олимпиад нь X/27-X/28–ны өдрүүдэ…
This story is published in Mongolian.

Жил бүр уламжлал болгон явагддаг “Шинэ Зуун Билэг” бүрэн дунд сургуулийн нэрэмжит VII олимпиад нь X/27-X/28–ны өдрүүдэд математик, монгол хэл, хими-биологи, англи хэл, гар зураг гэсэн төрлөөр хичээлийн үндсэн стандарт болон гүнзгийрүүлсэн агуулгын хүрээнд явагдаж өнгөрлөө.
Энэхүү олимпиадад нийслэлийн тѳрийн ѳмчийн 25 , хувийн ѳмчийн 30 сургууль тѳдийгүй хѳдѳѳ орон нутгийн сургуулиудаас нийт 6000 гаруй сурагчид оролцжээ.
Тус олимпиадад “Оюунлаг” сургуулийн сурагчид алтан медаль-19, мѳнгѳн медаль-31, хүрэл медаль-46-г хүртэж, өндрөөс ѳндѳр амжилт үзүүллээ.
Хичээл сургалтаар олж авсан мэдлэг чадвараа сорьж, сэтгэлгээ, ур ухаан, авьяас чадвараараа олон сурагчаас шалгарсан сурагч болон бэлтгэсэн багш нартаа халуун баяр хүргэе.