EventsMongolian
Жингэнэх хонхны цангинах дуунаар
This story is published in Mongolian.

Жингэнэх хонхны цангинах дуунаар
Жирийтэл жагссаар сурагчид орлоо.
Од хиймориор жигүүрээ дэлгэсээр
“Оюунлаг”-ийн багш нар шавь нараа угтлаа.
Өнөөдөр Оюунлаг сургуулийн маань эрдмийн их өргөөнд хүүхэд багачуудын инээд баяр хөөрөөр дүүрэн, дуу хөгжмийн аялгуу цалгисан сэтгэл тэнийм сайхан өдөр болж байна. Зуны гурван cap ангийнхнаа хүлээсэн сургуулийн бяцхан жаал, хөөрхөн охид ижилдэн дассан найз нөхөд, багш нар хичээлийн гэрэлт танхим уруугаа яаран ирж буй гэгээлэг өглөөг хүүхэд багачууд маань хүсэн хүлээж байсан билээ.
Хичээлийн шинэ жилийнхээ нээлтэнд хүрэлцэн ирсэн цэцэрлэгийнхээ тоглоомноос саяхан салж хичээлийн танхимд шилжин Оюунлаг дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч болж байгаа Зургаахан настай бяцхан сурагчдидаа болон нийт эцэг эхчүүд, сурагчид, багш сурган хүмүүжүүлэгч та бүхэндээ 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн мэндийг өргөн дэвшүүлье.