1999 онд байгуулагдсан · Улаанбаатар, Монгол Улс

МэдээШинэ бүлэг: Оюунлаг Кембрижийн олон улсын сургууль боллоо.Захидлыг унших →
Оюунлаг
Сурагчийн портал
Тохиргоо
Элсэлт

Оюунлаг сургууль

Элсэлт

1-р ангид бэлтгэл ангиар дамжин элсдэг. Бүртгэл жил бүрийн 2-р сард, цахимаар.

Дараагийн элсэлт

2027.02.13 – 02.14
Бэлтгэл 2027 Танилцах хичээл
2027.02.22
2027 оны Бэлтгэл ангийн сургалт эхэлнэ

Цахим бүртгэлийн өдрийг энд болон Facebook хуудсанд зарлана.

Элсэх дараалал

  1. Цахим бүртгэл

    Хүүхдийн мэдээллийг зөвхөн крилл үсгээр, асран хамгаалагчийн утас, имэйлийг үнэн зөв оруулна. Бүртгэлийн хураамж төлсний дараа баталгаажсан мэдээлэл имэйлээр очно.

  2. Танилцах хичээл

    Товлосон цагт сургууль дээр ирж 80 минутын хичээлд сууна. Зургаан настай хүүхдээс шалгалт, сорил авдаггүй.

  3. Уулзалт, ярилцлага

    Хүүхэд хичээлд сууж байх хооронд асран хамгаалагч сургуультай танилцаж, сургалтын албатай ярилцана.

  4. Хариу

    Элсэх эрх, хүлээлгийн жагсаалтын дугаарыг имэйлээр илгээнэ. Эрхийг өөр хүүхдэд шилжүүлэх боломжгүй.

  5. Бэлтгэл анги

    5 долоо хоног, ажлын өдрүүдэд 14:00–17:00, танхимаар. Бэлтгэл ангид суралцсан хүүхэд 1-р ангид элсэнэ.

2026–2027 оны элсэлтээр

128
суудал, 4 бүлэг
30
хүлээлгийн жагсаалт
5
долоо хоногийн бэлтгэл

2–12-р анги

2026–2027 оны хичээлийн жилд 2–12-р ангид нэмэлт элсэлт авахгүй.

Лавлах

Сургалтын алба: 7575 5050, 8811 3096, 8811 3097

Элсэлт хараахан эхлээгүй байна

2026 оны 11-р сард шинэчлэв