Оюунлаг сургууль
Мэндчилгээ

Цаг үргэлж инээд хөөр, баяслаар цалгиж байдаг хүүхэд багачууддаа болон үр хүүхдийнхээ оюуны хөрөнгө оруулалтын төлөө сэтгэл зүтгэлээ зориулан яваа та бүхэнд энэ өдрийн халуун мэндчилгээг дэвшүүлье.
Та бүхний итгэл, дэмжлэг, хамтын ажиллагааны хүчинд өнөөдөр манай сургууль өөрийн хичээлийн байр, сургалт хүмүүжлийн цогц хөтөлбөртэй болж, мэдээлэл зүйн сүүлийн үеийн ололт амжилтыг сургалтандаа ашиглан, сургалтынхаа түвшин, чанараар улс, хотдоо тэргүүлэх сургуулиудын хэмжээнд хүрчээ.
Энэ бүхэн бидний зогсох, тайвшрах хэмжээ биш, зөвхөн ажил амжилтын маань эхлэл гэж ойлгож байна. Сурч хөдөлмөрлөхийн төлөө эрмэлзэлтэй, хичээмтгий зан чанарыг эзэмшсэн, аливаа зүйлийг цагт нь хийж амжуулдаг, инээмсэглэл дүүрэн харьцаатай, өдөр бүр шинэлэг уур амьсгалаар дүүрэн байж чадвал оюун ухааныг дээдэлсэн энэ нийгэмд бид оршин тогтнохын баталгаа болж чадна. Энэ л зорилгын төлөө манай хамт олон нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж байна.
Та бүхний сонголт Гэгээрэлд хүрэх зам — Оюунлаг сургууль байх болно гэдэгт бид итгэж байна. Манай вэб сайтаар зочилсон та бүхэндээ цаг үргэлж инээд хөөрөөр бялхаж, сурсан мэдсэн, хийсэн бүтээснээрээ бахархаж явахын ерөөлийг чин сэтгэлээсээ хүргэе.
2026 оны 11-р сард шинэчлэв