Элсэлт
Оюунлаг сургууль
Чойжамц сангийн тэтгэлэг
Монгол Улсын гавьяат багш Цэнддоогийн Чойжамцын нэрэмжит тэтгэлгийг үлгэр жишээ, онцгой амжилт гаргасан сурагчдад олгодог.
- 29
- сурагч 2025–2026 оны хичээлийн жилд хүртсэн
- 24
- сурагч 2024–2025 онд
Тэтгэлгийн төрөл
Үлгэр жишээч сурагч
Эелдэг харьцаа, ёс зүйтэй, олон нийтийн ажилд идэвхтэй.
Олимпиадын амжилт
Улсын болон олон улсын олимпиад, тэмцээнд амжилт үзүүлсэн.
Тэргүүний сурагч
Сурлагын өндөр амжилттай, багаар ажиллах чадвартай.
Авьяаслаг сурагч
Авьяасаа нээн хөгжүүлж, бусдад үлгэр болсон.
Хэрхэн өргөдөл гаргах вэ?
Мэдүүлэг
Сурагч өөрөө эсвэл анги удирдсан багш мэдүүлэг бөглөнө.
Эссэ
Аль төрлийн болзол хангасан тухай 150–200 үгтэй чөлөөт эссэ.
Материал өгөх
5-р сарын 9–15-нд Сургалтын албанд хүлээлгэн өгнө.
Шалгаруулалт
Ажлын хэсэг 50 хүртэл оноогоор үнэлж, төрөл бүрийн эхний 1–2 байрыг шалгаруулна.
Хэний нэрэмжит вэ?

Ц.Чойжамц
Монгол Улсын гавьяат багш
2026 оны 11-р сард шинэчлэв