Оюунлаг сургууль
Дүрэм журам
Сурагч, багш, цайны газарт хамаарах дүрэм журмын эх. Гарчиг дээр дарж дэлгэнэ.
Сурагчийн дүрэм
Баталсан: 2000.05.25
Нийтлэг үндэслэл
Энэхүү сурагчийн дүрэм нь суралцагчийн өөрийгөө хөгжүүлэх сурч боловсрох орчин нөхцөлийг нь бүрдүүлэх, сургалтын хүртээмжийг дээшлүүлэх, сурагч, багш, эцэг эхийн хоорондын харьцаа, сурагч хүний заавал өдөр тутам мөрдөх үйл ажиллагааны чиглэл дүрэм байх болно.
1. Эрүүл чийрэг бие бялдар, оюун ухааны зохих чадавхтай, хуулийг дээдлэн сахидаг, хүмүүнлэг ёс суртахуун, гоо зүйн мэдрэмж таашаал олж, бие дан сурч амьдрах чадвартай иргэн болон төлөвшихийн төлөө хичээнгүйлэн суралцана.
2. Багш эцэг эх, ахмад хүмүүс, найз нөхдөө хүндэтгэж, тэдний зөвлөгөө сургамжийг сонсоно.
3. Бие бялдраа байнга чийрэгжүүлэн, ариун цэвэр, өдрийн дэглэмээ баримтлан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, биеэ дайчлан өөрийгөө тасралтгүй хөгжүүлнэ.
4. Сургуулийн дотоод үйл ажиллагаа, сурагчийн олон нийтийн ажилд оролцох, ажлыг нь эрчимжүүлэх чиглэлээр өөрийн саналыг чөлөөтэй илэрхийлэх
Нэг. Хичээлд ирэхдээ
1. Хичээлд ирэхдээ цэвэр үзэмжтэй хувцаслаж, өөрийн өдрийн хичээлийн бэлтгэлийг бүрэн хангаж, хичээлийн хонх дуугарахаас 5 минутын өмнө ирсэн байна.
2. Хичээлийн хонх дуугармагц хичээлллэх анги танхимдаа орж суудлаа эзэлнэ.
3. Суралцагч ямар нэгэн шалтгаанаар хичээлд ирээгүй бол энэ тухайгаа ангийн багшдаа мэдээлж, шаардлагатай бол магадалгаа ирүүлнэ.
Хоёр. Сургууль дээрээ
1. Хүндэтгэх шалтгаанаар ээлжит хичээлд орох боломжгүй бол энэ тухайгаа сургуулийн дотоод журамд заасны дагуу холбогдох хүмүүст мэдэгдэж зөвшөөрөл авна.
2. Завсарлагаанааар хичээлээс хожимдох, хичээлийн явцад ангиас гарах тохиолдолд хичээл зааж буй багшаас зөвшөөрөл авна.
3. Хичээлд анхааралтай, идэвхтэй оролцож, багш болон нөхөдтэйгээ хамтран ажиллаж, хичээлийн агуулгыг бүрэн эзэмшихийн төлөө чармайна.
4. Сургуулийн болон ангийн эд хогшил, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зөв, ариг гамтай хэрэглэнэ. Сургуулийн дүрэмт хувцасыг сургууль дээр байнга өмсөнө.
5. Сурах бичиг, ном дэвтэр, хичээлийн хэрэглэлээ цэвэр гамтай эзэмшиж, сургуулийн номын сангаас авах ном, сурах бичгийг хугацаанд нь бүрэн бүтэн эргүүлж өгнө.
6. Өөрийн авьяас сонирхол, хэрэгцээнд тулгуурлан хичээлээс гадуурх дугуйлан секцэд суралцаж сургуулийн захиргаа, суралцагчдын байгууллагаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.
7. Нэмэлт давтлагад сургуулиас өгсөн хуваарийн дагуу сууж, өөрийнхөө чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана.
Гурав. Гэртээ
1. Өдөр бүр хичээлээ давтаж, гэрийн даалгавраа чанартай, бүрэн гүйцэтгэж, бие даан суралцах арга барилаа тасралтгүй хөгжүүлнэ.
2. Эцэг эх, өвөө эмээ, ах эгч, дүү нараа хүндэтгэх, шаардлагатай бол тэднээс дэмжлэг тусламж авч, сурч мэдсэн шинэ зүйлийнхээ тухай тогтмол ярилцаж, дүү нараа асран хамгаалж, тэдэнд зөв үлгэр дуурайлал үзүүлж байх
3. Сургууль, багшаас эцэг эхэд хандсан буюу эцэг эхээс сургуульд хандсан асуудлыг зөв шуурхай танилцуулна.
Багшийн ёс зүйн дүрэм
Баталсан: 2000.05.25
1.1. Энэхүү дүрмийн зорилго нь Оюунлаг бүрэн дунд сургуулийн багш нь сургалт, хүмүүжлийн ажлын дээд түвшний стандартыг хангахад туслах, үүний тулд багшийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зүй (биеэ авч явах ёс зүй)-н хэм хэмжээ, зан үйлийг тогтоон хэвшүүлж, багшийн нэр төрийг хамгаалахад оршино.
Хоёр. Дүрмийн нэр томьёо
2.1. Энэхүү дүрэмд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
2.1.1. “Багшийн мэргэжлийн ёс зүй” гэж багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдэхүй юм.
2.1.2. “Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ” гэж багшийн мэргэжилдээ үнэнч байж, багш мэргэжлийн нэр хүндийг хамгаалж, хүлээсэн үүргээ чанд биелүүлэх талаар тогтоосон шаардлагын цогцыг хэлнэ.
2.1.3. “Багшийн ёс зүйн зөрчил” гэж энэ дүрмээр тогтоосон багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ.
2.1.4. “Сургалтын эрх чөлөө” гэж мэдлэг бүтээх, эзэмших, дамжуулах үйл явц хараат бус, ямар нэг нөлөөлөлд автаагүй, багш хичээлээ өөрийн арга барилаар заах, оюутан сонирхол, хэрэгцээндээ тохируулан боловсрол эзэмших нөхцөлийг хангах боломж бүрдүүлэхийг хэлнэ.
Гурав. Багшлах үүргээ хэрэгжүүлэхэд тавих ёс зүйн хэм хэмжээ
3.1. Оюунлаг дунд сургуулийн багш нь тухайн мэргэжлээрээ дээд боловсрол эзэмшсэн, бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй, заах арга барил багшлах ур чадвартай, МУ-ын холбогдох хууль тогтоомж болон сургуулийн дүрэм журмуудыг хэлбэрэлтгүй сахин биелүүлж, Оюунлаг сургуулийн захиргаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллагч Монгол Улсын болон гадаад улсын иргэн байна.
3.2. Тус сургуулийн багш нь мэргэжлийн ёс зүйн дараах байдлыг хангасан байвал зохино.
3.2.1. Суралцагчдаа бүтээлчээр бие даан суралцах чадвар эзэмшүүлэхэд анхаарч, суралцагч сурахын төлөө чөлөөтэй эрэл хайгуул хийхэд дэмжлэг үзүүлнэ.
3.2.2. Багш нь тухайн мэргэжлээрээ өндөр мэдлэг боловсролтой, мэргэжилдээ үнэнч, байнга шинийг эрэлхийлэн өөрийгөө хөгжүүлдэг байж судалгаа шинжилгээний ажлыг тогтвортой үр бүтээлтэй эрхэлдэг, бусдад оюун мэдлэг түгээгч, манлайлагч байна.
3.2.3. Багш нь өөрийн хувийн эрх ашгаас сурагчийн эрх ашгийг ямагт өндөрт тавьж, заах хичээлээ өндөр түвшинд бэлтгэн, бага бүрэн дунд боловсролын сургалтын агуулга, стандарт, шаардлагыг сургалтын орчин үеийн технологитой хослуулан хичээлээ удирдан залж, зохион байгуулахад бүхий л мэдлэг оюун, боловсрол, ур чадвараа дайчлан ажиллана.
3.2.4. Багш нь суралцагчид сурч боловсрох мэдлэг боловсролоо дээшлүүлэх, төгс удирдагч болон хүмүүжих, төлөвшихөд нь үлгэрлэн дагуулагч, зөвлөгч, туслагч байна.
3.2.5. Багш нь суралцагчийг үндэс угсаа, хэл, арьс өнгө, нас хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол эрүүл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах тэгш бус хандахыг хориглох ба суралцагчийн мэдлэгийг үнэн зөв, шударга бодитой дүгнэнэ.
3.2.6. Багш нь сургуулийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, сургуульд үйлчлэх бусад дүрэм, журам болон Оюунлаг дунд сургуулийн багшид тавих нийтлэг шаардлагыг чанд сахин биелүүлж удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлэх үүрэгтэй.
3.2.7. Багш өөрийн болон бусдын бичсэн ном, сурах бичиг бусад бичмэл материалыг суралцагсдад тулган зарах, худалдахыг хориглоно.
3.3. Дараах зан үйлийг багшлах үйл ажиллагааны зохисгүй хэлбэрүүд гэж үзнэ.
3.3.2. Хичээлд холбогдолгүй материалыг сургалтанд ихээр ашиглах
3.3.3. Хичээл, шалгалт болон ажлын цагийн хуваарийг зохицуулсан журмыг зөрчих
3.3.4. Суралцагчийн мэдлэг чадвар, хандлагыг тухайн хичээлд шууд хамааралгүй шалгуураар дүгнэх
3.3.5. Суралцагчийн сургалтын үр дүнг үнэлэхийг шалтгаангүйгээр буюу тодорхойгүй хугацаагаар дур мэдэн хойшлуулах
Цайны газрын дотоод журам
Баталсан: 2000.05.25
Нэг. Ерөнхий зүйл
1. Тус сургуулийн сурагчдад тэдний нас биений онцлог хэрэгцээнд тохирсон эрүүл ахуйн шаардлага хангасан үдийн хоолоор үйлчилэх үйлчилгээг зохион байгуулахад энэхүү журмыг мөрдөнө.
2. Сонирхлын зөрчилтэй этгээдэд түрээслэн ажиллуулахгүй зөвхөн эцэг эх, багш нарын хяналтын оролцоотойгоор үдийн хоолыг зориулалтын дагуу тоноглогдсон орчинд батлагдсан технологийн дагуу аюулгүй эрүүл хоолыг бэлтгэн нийлүүлэх
3. Энэхүү дотоод журам нь 6-18 насны монгол хүүхдийн хоол тэжээлийн эрүүл ахуйн дүрэм, хоол үйлдвэрлэлт, хадгалалт хамгаалалт нөөцлөлт, зөөвөрлөлт, түгээлт зэрэг үйл ажиллагааг захирал, хяналтын зөвлөлийн оролцоо хяналттайгаар шийдвэр гаргах, хариуцлага тооцоход чиглэгдсэн үндсэн баримт болно.
4. Цайны газрын ахлах тогооч, ажиллагсад, үйлчлүүлэгч /сурагчид/, тэдний төлөөллийн хоорондын харьцаа болон ажил үүргийн хуваарийг зохицуулахад оршино.
Хоёр. Хяналтын зөвлөлийн чиг үүрэг, эрх
1. Цайны газрын ахлах тогооч, туслах тогооч, бэлтгэгч, угаагч, үйлчлэгч нарыг хичээлийн жилийн эхэнд эрүүл ахуйн бүрэн шинжилгээнд хамруулж, шаардлага хангасан хүмүүсийг авч ажиллуулах
2. Үдийн хоолыг технологийн дагуу бэлтгэж буй эсэх, хоолны амт чанар, хүнсний хадгалалт хамгаалалт, аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг мөрдөж буй эсэхэд хяналт тавих
3. Орчны ариутгал цэвэрлэгээ, хоолны эд хэрэгслэлийн угаалга ариутгал, сурагчдын нойтон салфетканы хэрэглээ, гар угаалтын байдлыг хянах бөгөөд бие засах газар, угаалгын өрөөний үйлчилгээний стандартын хэрэгжилтэд хяналт тавих
4. Ангиудын хоолонд орох хуваарийг 7 хоног бүр шинэчлэн, нэг анги 20-25 минут зарцуулахаар тооцон ажиллах
5. Анги удирдсан багш нараас сар бүрийн эцэст үдийн хоолонд хамрагдсан, хамрагдаагүй сурагчдын тоог гаргах, нийт сурагчдын дунд хоолны орц, амт чанарын судалгааг улирал тутамд явуулан холбогдох саналыг боловсруулах
6. Дээрх ажлуудын тайланг сар бүр сургуулийн захиралд гаргаж холбогдох санал шүүмжийг өгч байх үүрэгтэй
Гурав. Ахлах тогооч, туслах тогооч нарын эрх, үүрэг
Ахлах тогооч гал тогооны дотоод дэг журам, ариун цэвэр болон туслах тогооч, угаагч, бэлтгэгч, үйлчлэгч нарын ажлыг удирдан зөвлөх үүрэгтэй.
2026 оны 11-р сард шинэчлэв