Оюунлаг сургууль
Бэлгэдэл, тангараг
Сургуулийн сүлд
Таван өнгө бүхий энэ сүлд тэмдгийг сургуулийн байр, дүрэмт хувцас, бичиг баримтад хэрэглэдэг.
Сургуулийн сүлд дуу — «Миний сургууль»
Үг: Д.Батсайхан · Ая: Ё.Эрдэнэбат
Хүн бүхнийг ухаарлаар тэтгэсэн Хүсэл тэмүүллийн урмаар хөглөгдсөн Хүйн олныхоо итгэлээр мялаагдсан Хүүхэд бидний сургууль аа
ДахилтЭрхэм сайхан сэтгэлтэн Эрдмээр тэжээгдсэн авьяастан Энэ сургуулиас тодорно оо Эрдмийн өргөө Оюунлаг
Эрхэм хүмүүнийг ухаанаар чимсэн Эрдмийн өглөгөөр жигүүр хийсэн Энэрэнгүй гэгээн үйлсээр улбаалсан Энхрий бидний сургууль аа
Амин үрсийг эрдмээр гийгүүлсэн Амьдралын замыг оюунаар мялаасан Алтан номын үсгээр цацарсан Алдрай бидний сургууль аа
Тангараг
Багшийн тангараг
Багшийн нэр хүнд, ёс зүйг дээдлэн Шавь нараа эрдэм боловсролтой Төгс оюунлаг хүмүүн болгох үйлсэд Бие сэтгэлийн хүчээ харамгүй зориулж Сургуулийнхаа эрхэм зорилгод Үнэнчээр зүтгэхээ Тангараглая! Тангараглая! Тангараглая!
Сурагчийн тангараг
Сурч боловсрохын төлөө Сэтгэл зүтгэлээ зориулж Өөрийгөө болон бусдыгаа хүндэлж Өв тэгш иргэн болохоо Аав ээж, ачит багш Анд нөхдийнхөө өмнө Андгайлан тангараглаж байна!
2026 оны 11-р сард шинэчлэв