1-Р АНГИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БАЯР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ!

1-Р АНГИЙН АНГЛИ ХЭЛНИЙ БАЯР АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ!
2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр I ангийн бяцхан сурагчид маань англи хэлний хичээлээр сурч мэдсэн зүйлсээ эцэг эх, асран хамгаалагч, багш нар болон үе тэнгийн найзууддаа танилцуулж, баяр хөөр, дурсамж дүүрэн сайхан өдөр болж өнгөрлөө.
Бяцхан сурагчид маань өөртөө итгэлтэйгээр сурсан дуугаа дуулж, цээжилсэн шүлгээ уншин, өөрсдийн авьяас чадвар, эрдэм мэдлэгээ тайлагналаа. Мөн энэ хичээлийн жилд “Cambridge Global English" олон улсын хөтөлбөрийн Stage 1 сургалтыг амжилттай дүүргэж, батламжаа гардан авлаа.
Бидний баярт хүрэлцэн ирж, хүүхдүүдээ дэмжсэн эрхэм асран хамгаалагч та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эрхэм бяцхан шавь нартаа цаашдын эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт хүсье!










