2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН
2016-2017 оны хичээлийн жилийн зорилт нь:
1. Байгууллагын 2015-2020 онд хөгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний хүрээнд “SINGAPORE EDUCATION INNOVATION” төсөл,”Англи хэл-Америк багш ” төсөл,ажлын бүтээмжийг дээшлүүлэх ”5С” төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж сургалт хүмүүжлийн ажлын үр өгөөжийг дээшлүүлнэ.
2. Олон улсын боловсрол хөгжсөн улс орнуудын сүүлийн үеийн сургалтын лаборатори тоног төхөөрөмжийг нийлүүлэх замаар сургуулийн тохилог орчинг бүрдүүлэх
3. Сурагчдын авьяас билгийг нээн хөгжүүлэх ,нийгэмших үйл явцыг дэмжихэд дугуйлангийн сургалтын чанарыг дээшлүүлэх.
ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Манай эрдмийн хамт олон энэ хичээлийн жилд 852 сурагч 62 багш,үүнээс АНУ-иргэн 9 багш,БНХАУ-ын иргэн 3,Негри улсын иргэн 2 багш,үйлчилгээний 17 ажилтантайгаар сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байна.Өнөөдөр манай багш нарын бүрэлдхүүнд БТА-21,мэргэшлийн зөвлөх зэрэгтэй багш-3, тэргүүлэх зэргийн багш-6,арга зүйч багш 24 ажиллаж сургалтын чанарыг өндөр төвшинд хангахын төлөө ажиллаж тавигдсан зорилтуудаа амжилттай хэрэгжүүллээ.
2016-2017 оны хичээлийн жилд тавигдсан зорилтынхоо хүрээнд байгууллагынхаа 2015-2020 онд хөгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг 8 үндсэнбагц,40 үзүүлэлтээр механизм хүн хүч, хөрөнгийг үе шаттайгаар тодорхойлон боловсруулж Удирдах зөвлөлөөр баталгаажуулан мөрдөж байна.
Сургуулийнхаа сургалт хүмүүжлийн ажлын явц чанар, гүйцэтгэл, дотоод зохион байгуулалтанд бүтций өөрчлөлт хийж тэдний ажил үүргийн хуваарийг нарийвчлан гаргаж мөрдүүлснээр ажлын нааштай үр дүнгүүдийг гаргаж эхэллээ.
Сургуулийг хөгжүүлэх ойрын болон урт хугацааны үйл ажиллаганы стратеги төлөвлөгөөний дагуу хичээлийн жилд гурван үндсэн зорилтыг дэвшүүлж түүнийг ханган биелүүлэх чиглэлээр холбогдох үйл ажиллагааг зохион байгуулж ирлээ.
Зорилт 1: Байгууллагын 2015-2020 онд хөгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөний хүрээнд “SINGAPORE EDUCATION INNOVATION” төсөл,”Англи хэл-Америк багш ” төсөл,ажлын бүтээмжийг дээшлүүлэх ”5С” төсөл хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж сургалт хүмүүжлийн үр өгөөжийг дээшлүүлнэ.
Зорилго1: Дараах " төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Зорилго2. Сургуулийн орчинд ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх,харилцааны эерэг орчинг бий болгох,ном унших мэдээлэлтэй ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 4 үндсэн аяныг өрнүүлж сурагч багш эцэг эхийн оролцоог нэмэгдүүлж ажиллав.
Зорилго3: Бага анги,Байгалийн ухаан,Нийгмийн ухаан,Гадаадхэлний хичээл сургалтын технологид дараах үндсэн өөрчлөлтийг хийж ахиц дэвшил гарч байна.Үүнд:
Зорилго4: Хамран сургалтын хүүхдийн тоо жил бүр ихсэж,сургалтын амжилт чанарууд сар улирлын төвшин тогтоолтын дүнгээр 0,6-1,8%-иар дээшилсэн амжилтуудыг үзүүлж байна.
12-р анги төгсөгчид маань Элсэлтийн ерөнхий Шалгалтын хими, биологи, математик,физикийн хичээлийн дундаж оноогоор улсад 6-р байрыг эзэлж 2016 онд СЭЗДС болон МУИС-ийн “Шилдэг бүтээгдэхүүн нийлүүлэгч сургууль “-иар шалгарлаа.Мөн ЭЕШ-ын сүүлийн 6 жил дараалан улсын хэмжээнд 5-9-р байрыг эзэлсэн амжилтыг үзүүлэв.
Төгсөгчдийн их дээд сургуульд элсэлтийн мэдээлэл:
Олимпиадуудад оролцсон амжилтын хуудас:
Зөвхөн 2016-2017 оны хичээлийн жилд Улсын математикийн олимпиадаас 2 дахь хүрэл медаль,биологийн улсын олимпиадаас шагналт байр, Англи хэлний улсын олимпиадаас хүрэл медалыг авснаас гадна,дүүрэг хот нийслэлийн олимпиадуудаас сурагчид маань
алтан медаль – 135,
мөнгөн медаль 188,
хүрэл медаль 201-ийг хүртсэн байна.
- Багийнхаа амжилтаар “TV English” уралдаант нэвтрүүлгийн 6-р ангийн
аварга баг,7-р ангийн ангилалд дэд байрыг нийт дүнгээр Аваргын цом
өргөмжлөл
-Шатрын баг тамирчид Баянзүрх дүүргийн Аваргын цом өргөмжлөл
-“Дүүргийн шилдэг шатарчин” тэмцээний багийн дэд байр
- Зуун билэг дунд сургуулийн нэрэмжит олимпиадын Аваргын цом өргөмжлөл
"-Миний мөрөөдөл” олимпиадын аварга багаар
-"Пирамид" олимпиадын аварга багаар
-Түргэн бодолтын математикийн олимпиадын дэд байр
- Байгалийн ухааны олимпиадын ахлах ангийн ангилалд Аваргын өргөмжлөлөөр
-"Оном" англихэлний олимпиадын аварга багаар
-Ү.Маамын нэрэмжит математикийн олимпиадын ахлах ангийн ангилалд
Аваргын цом өргөмжлөлөөр
-Нийслэлийн гар зургийн уралдаануудаас хоёр удаа Аваргын цом өргөмжлөлийг хүртээд байна.
Зорилт 2:
Олон улсын боловсрол хөгжсөн улс орнуудын сүүлийн үеийн сургалтын тоног төхөөрөмж,лаборторийг нийлүүлэх замаар сургуулийн тохилог орчинг бүрдүүлэх
Зорилго1: Байгууллагын сургалтын хүмүүжлийн ажиллагааг бусдад нээлттэй болгоход сургуулийн вэб, facbook, tweeter-ийн болон сурагч багш нарын цахим орчин, анги удирдсан багш нарыг блогууд тогтмол ажиллагаатай болсон.
Зорилго 2: Ахлах сургуулийн хичээлийн байр,Спортын 2 дахь заалыг 1,2 тэрбум төгрөгийн төсөвтэй хичээлийн шинэ байрны өргөтгөлийг өөрсдийн 100% хөрөнгө оруулалтаар барьж 2016 оны 10-р сард бүрэн хэмжээгээр нь ашиглалтанд хүлээлгэн өглөө.
Зорилго 3: Сургалтын орчны бүрдүүлэлтийг сайжруулахад зориулж жилдээ 218.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийв.
Зорилго 4: Сургуулийн орон тооны бус эмчийг ажлын 1-2 өдрөөр ажиллуулж, өрхийн эмнэлэг болон өсөлт хөгжилтйн судалгааны байгууллагуудтай хамтран ажиллах гэрээнийхээ дагуу улирал тутам эрүүл мэндийн үзлэгт хамруулж,эцэг эхэд нь зохих зөвлөмжийг хүргэн ажиллаж байна.
Зорилго 5: Үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хоололт,эрүүл мэндийг дэмжсэн ажиллагааг эрчимжүүлэх.Нэг ээлжиндээ 60-70 хүүхэд хооллох цайны газрын орчинг стандартын хэмжээнд тохижуулж хүүхдийн хоолны илчлэг нормыг баримталсан үдийн хоолны төрлийг баталгаажуулан хэрэгжүүлж байна.
Зорилт 3:Сурагчдын авьяас билгийг нээн хөгжүүлэх нийгэмших үйл явцыг дэмжихэд дугуйлан сургалын үйл ажиллагааг чиглүүлнэ.
Зорилго1: Нэрэмжит тэтгэлэг 2016-2017 оны хичээлийн жилд оюун ухаан, ур чадвараа уралдуулан оролцож удаа дараалан амжилт гаргаж байгаа “Оюунлаг” бүрэн дунд сургуулийн төлөөлөл болсон 13 сурагч мөн 4 багш Монгол Улсын Гавьяат Багш Цэнддоогийн Чойжамцын нэрэмжит шагналыг, ахлах ангийн 20 сурагч МУГБ Ц.Чойжамцын нэрэмжит сургалтын тэтгэлгийг гардан авлаа.
Зорилго 2: Сурагчдын авьяас билгийг нээн, дэмжих, хөгжүүлэх ,нийгэмших үйл явцыг дэмжид дугуйлангийн сургалтын чанарыг дээшлүүлэх2016-2017 оны хичээлийн жилд зохион байгуулагдсан дугуйлангийн сургалтуудын тайлангийн ажиллагаа ойрын өдрүүдэд амжилттай явагдаж өнгөрч байна.Энэ талаар сургуулийн вэб хуудсаар орж сонирхоно уу.
Хүүхэд хөгжүүлэх ажлын хүрээнд энэ хичээлийн жилд 16 төрлийн дугуйлангийн сургалтуудыг амжилттай зохион байгуулж түүнд өдрийн тогтмол сургалтанд 510 сурагч ,өөрийн сургуулийн вэб цахим орчноороо эчнээ сургалтанд бүх сурагчид хамрагдан суралцах боломжийг сургуулийн вэб болон багш нарын блогоор дамжуулан сургах боломжийг бүрдүүлсэн байна.