2019.03.02-ны өдөр зохион явуулсан БЗД-ийн “Физик”-ийн хичээлийн олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадад 37 сур…

2019.03.02-ны өдөр зохион явуулсан БЗД-ийн “Физик”-ийн хичээлийн олимпиад амжилттай болж өндөрлөлөө. Олимпиадад 37 сургуулийн VII-XII ангийн 600 орчим сурагч, мэргэжлийн 18 багш нар оюун билиг, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс манай сургуулийн багш, сурагчид маань бахдам сайхан амжилтыг гаргалаа.
Сурагчдаа амжилттай бэлтгэж оролцуулсан физикийн багш нартаа баярласан талархсанаа илэрхийлье.
VII-XII ангийн ангилалд:
7б ангийн сурагч М.Содбилэг- “Дэд байр”, мөнгөн медаль, хотын эрх
7а ангийн сурагч Т.Төгөлдөр- Хотын эрх
8в ангийн сурагч О.Базаррагчаа- “Тэргүүнбайр”, алтан медаль, хотын эрх
8а ангийн сурагч Н.Мянганмэдмэд- “Гутгаар байр”, хүрэл медаль, хотын эрх
8а ангийн сурагч А.Тэргэл- Хотын эрх
8в ангийн сурагч Э.Энх-Очир- Хотын эрх
9б ангийн сурагч Э.Тэргэл- Мөнгөн медаль
9в ангийн сурагч С.Бат-Эрдэнэ- Хотын эрх
10б ангийн сурагч М.Мөнгөлжин- “Гутгаар байр”, хүрэл медаль, хотын эрх
10а ангийн сурагч Б.Сарнай- Хотын эрх
12а ангийн сурагч Маргад-Эрдэнэ- “Гутгаар байр”, хүрэл медаль, хотын эрх
12а ангийн сурагч Анхбаяр- Хотын эрх
Мэргэжлийн багш нарын ангилалд:
Физикийн багш Н.Уранбилэг- “Гутгаар байр”, хүрэл медаль, хотын эрх
Олимпиадад амжилт гаргасан багш, сурагчдад баяр хүргэн, хотын олимпиадад өрнүүн их амжилт хүсэн ерөөе.
ЭРДЭМ УХААН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.